МАН гэрээгээ цуцлахад бэлэн

img

 

УИХ дахь АН-ын бүлэг МАН-тай байгуулсан гэрээгээ цуцалж, Засгийн газарт хамтрахгүй гэдгээ мэдэгдээд байна. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг, Удирдах зөвлөл хуралдаж, шийдвэрээ гаргасан байна. Энэ талаар МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. МАН-ын дарга М.Энхболд:

 

-Сүүлийн 14 хоногийн турш  АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Засгийн газарт МАН-ыг орж ажиллахыг болиулах асуудлыг ярьж байгаа. 2014 оны 11 дүгээр сард АН-аас шинээр сонгогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ыг Засгийн газарт орж, хамтарч ажиллаач ээ гэдгийг албан ёсоор илэрхийлсэн. Манай бүлгийн хуралдаанд оролцож Засгийн газарт хамтарч улсын ажлыг авч явах талаар санал солилцож, 6-7 цаг ярилцаж байсан. Мөн МАН-ын бага хурал хуралддаг өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хамтарч ажиллах саналуудыг тавьж байлаа. Энэ саналуудыг үндэслэж МАН-аас Засгийн газарт хамтарч ажиллая гэдэг шийдлийг гаргасан. Засгийн газарт хагас жил шахам хамтарч ажиллалаа. Харамсалтай нь богинохон хугацааны дараа АН, түүний дээд байгууллага Засгийн газраас МАН-ыг гаргах нь зүйтэй гэдэг  чиглэлийг өгөөд байна. Бид ийм богино хугацаанд Засгийн газраас гаргана гэж бодож байгаагүй. Улс орны эдийн засгийг сайжруулж, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар дорвитой ажлуудыг хамтран хийж, бодитой үр дүнд хүргэж ажиллана гэж бодож байсан. АН-ын Гүйцэтгэх зөвлөл намынхаа даргыг Говь-Алтай, Завханд ажиллаж, намаасаа сонгогдсон Ерөнхий сайдыг гадаадад томилолтоор айлчилж байхад гэрээг дүгнэж, шийдвэр гаргасан. Гэрээний дүгнэлт дээр манай нам АН-аас өөр байр суурьтай байгаа. Зөвхөн томилгоо хийлээ, төрийн ажлыг гацааж байна гэдэг зүйлийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл ярьж байгаа. Бид Засгийн газар хамтарч байгуулсан гэрээнд тусгагдсан асуудлуудыг зүйл заалт тус бүрээр нь хэлэлцэн ярилцаж, ажлыг яаж эрчимжүүлэх вэ гэдэг талаар байнга ярьж байлаа. Улс орны эдийн засгийг хямралт байдлаас гаргах төлөвлөгөөг боловсруулахад бид 50 асуудлыг дэвшүүлэн тавьж, МАН санаачлан батлуулж, хэрэгжүүлэхийн төлөө хамтарч ажиллах ёстой гэж үзэж байгаа. Мөн 2017, 2018 онд Монгол Улсад ирэх өрийн их дарамтаас гарахын тулд өнөөдөр бид ямар бэлтгэлийг хийх ёстой вэ гэдгийг хоёр талаас ярилцаж байгаа.

 

 

Бид хуулийн төслийн нэг л заалтыг эсэргүүцсэн

 

“Тавантолгой”-н төслийг урагшлуулан хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Харамсалтай нь энэ бүх ажил бидний санасан, бодсон хэмжээнд урагшилж чадахгүй байгаа. Гэхдээ урагшлаагүй энэ бүх байдал АН, түүний УИХ, Засгийн газрын гишүүдтэй салшгүй холбоотой юм. Учир нь энэ асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх ажлын хэсгүүдийг АН-аас томилдог. Жишээлбэл, Тавантолгой”-н орд газрыг урагш нь ахиулах асуудал дээр манай намын бүлэг УИХ-аар хэлэлцүүлэн түргэн шуурхай явуулах ёстой гэсэн байр суурьтай байсан. Бүтэн 3 сарын турш энэ хуулийн төсөл УИХ-ын дарга, Ерөнхий сайдын зөрчилтэй байдлаас болоод хэлэлцэгдэхгүй байж байгаад хаврын чуулган хаагдахын өмнө Засгийн газар төслөө татаж авлаа. “Оюутолгой”-н гэрээний талаар Ерөнхий сайдаас асууж тодруулах зүйл бидэнд байсан. Харамсалтай нь асуух боломж, бололцоо олдсонгүй. Ерөнхий сайд гадаадад томилолтоор яваад байсан. Үндсэн хууль, Сонгуулийн хууль, болон Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх тал дээр бид санал нэг байсан. Энэ хуулиудын ажлын хэсгийг АН-ын бүлгийн гишүүд ахалж ажилласан. Ингээд эдгээр хуулийн төслүүдийг хойшлуулах шалтаг, шалтгаан хайдаг байсан. Тухайлбал, АН-ын бүлэг долдугаар сарын нэгэн гэхэд Сонгуулийн хуулийг батална гэж байсан ч өнөөдрийг хүртэл өргөн бариагүй байна.

 

Бид хаврын чуулганаар хэлэлцсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн нэг л заалтыг эсэргүүцсэн. Энэ нь Хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөг төрийн өндөр албан тушаалтан өмнө нь нуун дарагдуулсан эд хөрөнгөө ил гаргахтай холбогдсон заалт байсан. Үүнээс бусад зүйл заалт болон улс оронд шаардлагатай байгаа хуулиудыг батлахын төлөө ажилласан. Гэхдээ үг дуугүй бүгдийг нь батлахгүй. Алдаатай зүйлсийг нь засах хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан. Хамтарсан гэдгээрээ ам үдүүлсэн мэт суух нь буруу.

 

Орон нутгийн түвшинд ч хамтран ажиллах талаар тохирсон зүйлс байсан. Харамсалтай нь энэ нь өнөөг хүртэл хэрэгжээгүй. Энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд Говьсүмбэр аймагт болсон ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд ялсан хүмүүс бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх, мандатаа өнөөг хүртэл аваагүй байна. Ийм учраас энэ Засгийн газрын ажилласан хугацаанд хийж, хэрэгжүүлж чадаагүй бүх зүйл МАН-аас болсон гэж дүгнэх нь буруу.

 

 

АН-ын Гүйцэтгэх зөвлөл Ерөнхий сайдын эрхэнд халдаж байна

 

МАН төрийн албан хаагчдын хоморголон халж байна гэсэн мэдээлэл мөн түгээсэн. Бид төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, авах асуудлыг Төрийн албаны хуульд үндэслэн хийж байгаа. Тухайлбал, МАН 500-600 хүн халсан гэж байна. АН-ын сайдын ажиллаж байгаа яамны ч албан хаагчид халагдаж байгаа. Нийт халагдсан хүмүүсийн 30 хувь АН-ын фракциудын дотоод зөрчлөөс болж халагдсан.

 

Өмнөх Засгийн газрын үед төрийн албан хаагчдын томилгоо Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байна гэсэн үнэлгээ ч гарч байсан. Энэ ор үндэстэй байсан. Бүхэл бүтэн системээрээ үүрэг гүйцэтгэгч томилогдсон байлаа. Үүнийг төрийн албаны хуульд заасны дагуу л засч, залруулах ажил хийсэн. 2012-2014 онд 147-180 мянган төрийн албан хаагчийн тоо нэмэгдсэн. Энэ 30 гаруй мянган төрийн албан хаагч төдийлөн бэлтгэгдээгүй, дадлага туршлага муутай хүмүүс байсан. Ажлын хариуцлага алдсан хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Мэргэшээгүй хүмүүсийг төрийн албанд томилсноороо Монгол төрийн нүүр царай, яам, тусгай газруудын ажиллах чадавхи муудаж байсан. Үүн дээр бид хариуцлага тооцох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа.

 

Монгол Улс олон улсын Арбитрын шүүхэд нэхэмжлэгч, хариуцагчаар ажиллаж байхдаа нэг ч удаа ялагдаж үзээгүй. Гэтэл өмнөх Засгийн газрын үед арбитрын шүүхэд ялагдах нөхцөл байдлыг бүрдүүлсэн. Энэ нь чадвар муутай хүмүүсийг төрийн албанд ажиллуулан, олон улсын хэмжээнд асуудлаа хамгаалуулахаар явуулснаас үүдэлтэй.

 

Өнөөгийн байдлаар МАН-аас томилогдож ажиллаж байгаа сайд нарын нэр дээр шүүхийн шийдвэрээр төрийн албаны хууль зөрчиж ажлаас халагдсан гэдэг нэг ч шийдвэр гараагүй. Өмнө гарсан алдаа завхралыг залруулахын тулд ажиллаж байсан. Олон түмэн ойлгож байгаа байх.

 

Сүүлийн үед АН-ын Гүйцэтгэх зөвлөл Үндсэн хуулиар Ерөнхий сайдад олгосон эрх, Засгийн газар кабинетаараа ажиллах, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд өөрөө санал болгож оруулж ирэх, Засгийн газраа бүрдүүлэх эрхэнд халдаж, хууль бус санал санаачлага шийдвэр  гаргаж байгаа. Гаргаж байгаа шийдвэр нь мөн цаг хугацааны хувьд оновчтой биш.

 

 

 

МАН-ын сайдуудын асуудлыг Ерөнхий сайд өөрөө оруулж хэлэлцүүлэх ёстой

 

Монголын ард түмэн Үндэсний их баяр наадмаа тэмдэглэж, тэр сэтгэлээрээ нэгэн жилийн турш ажил амьдралаа зохицуулж ирсэн. Ган гачигтай, эдийн засаг хүнд, иргэдийн аж амьдрал орон нутагт доройтож байгаа цаг үед ЗГ-т ажиллаж байгаа сайд нарыг гаргах тухай ярьсан.

 

МАН-ын Удирдах зөвлөл, намын бүлэг хэлэлцэж тодорхой шийдвэр гаргасан. Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дагуу МАН-д урилга илгээж, сайд нарыг нэр двэшүүлж ажиллуулсан. МАН-аас томилогдож ажиллаж байгаа сайд нарын асуудлыг Ерөнхий сайд өөрөө оруулж ирж хэлэлцүүлэх ёстой. Хамтарч ажиллаж байгаа гэрээг зөвхөн нэг талаас биш бодитой байдлаас нь дүгнээд МАН гэрээг цуцлахад бэлэн байна гэдгээ өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ.

 

Мэдээлэл хийснийхээ  дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

 

-Ерөнхий  сайдтай уулзсан уу. Ямар шийдэлд хүрсэн бэ?

 

-Бүлэг өдөр завсарлаад Ерөнхий сайдтай уулзсан. Манай намын бүлэг гарах гэж байгаа шийдвэрийнхээ тухай Ерөнхий сайдад танилцуулсан. Нэг бус удаа танай намын Гүйцэтгэх зөвлөл ийм шийдвэр гаргалаа. Гурван долоо хоногийн турш яригдлаа. Бид ийм шийдвэр гаргах гэж байна гэдгээ Ерөнхий сайдад дуулгасан.

 

 

-Ерөнхий сайд ямар хариу өгсөн бол?

 

-Ерөнхий сайдаас нэг их олон зүйл асуугаагүй. Манай нам гарах гэж байгаа шийдвэрийнхээ талаар л ярьсан. МАН зургаан сайдын суудалтай зууралдаад суугаад байх зүйл байхгүй. Хамтарч ажиллаад үр дүнд хүрье гэсэн бодол байсан. Нэгэнт нөхцөл байдал ийм болж байна. Та бүхэн гарах нь зүйтэй гэдэг улс төрийнхөө шийдвэрийг гаргаж байгаа тохиолдолд энэ шийдвэрийн дагуу намынхаа шийдвэрийг гаргана гэсэн.

 

 

-Ерөнхий сайд явуулахгүй гэвэл яах вэ?

 

-Ерөнхий сайдын  Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлийн асуудал. Ерөнхий сайд өөрөө л шийднэ. Манай нам Засгийн газарт зууралдаад байгаа юм байхгүй.

 

 

Н.Энхбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол иргэн:
Энд коммеит бичсэн зарим нөхөд нэг бол АН-ыг хамгаалаад нэг бол МАН-ыг хамгаалаад байх юм. Одоо боливол яасан юм бэ. Энэ 2 нам монголчуудыг 25 жил хороллоо шүү дээ. АН ч тэр МАН ч тэр хоолондоо ээлжээр орж мөнгө идэх гэсэн намын ард нуугдсан гэмт бүлэглэл байна шүү дээ. Хэрэв тэдэнтэй нийлж мөнгө цохиогүй л юм бол эднийг хамгаалах, өмөөрөх ямар хэрэг байна аа бидэнд. Засгаа барина гэхээрээ дан хямрал гаргаж байдаг, эх орныхоо эсрэг ажилладаг луйварчдыг бүгдийг нь дахиж засагт гаргах хэрэггүй. Баабарын санаачилсан Хар жагсаалтыг гаргах цаг нь болсон. Тэднээс холхон байхгүй бол энд тэндгүй хор найруулаад хулгайгаа хийгээд салахгүй юм байна. Ухаараач ээ. АН эсхүл МАН аль нь ч худлаа байна шүү дээ.
2015-07-07
Иргэн:
Энэ 2 нам айл гэр болж тоглох юмаа. АН нь засаг барьж чадахгүй дан хямрал болгож байдаг, зүгээр л боловсролгүй гудамжны баагийнууд хоолондоо орох ээлж нь болсон тул гаднаас мөнгө зээлээд л идээд байдаг. Тэдний өрийг 2017,18 онуудад иргэд бид хармаанаасаа төлөх үү. Эсхүл газар нутгаа зарах уу арай ч яав даа. МАН бас дутах юмгүй. МАН-ын ерөнхий сайд нь ОТ гэрээ хийнгүүтээ бие муудлаа гээд ажлаа өгөөд алга болсон чинь 7 хаустай болоод залуу авгай аваад хүүхэдтэй болчихсон явж байдаг. АН-д өөрийгөө чайна Баярцогт гээд явж байдаг УИХ гишүүн, ЗГХЭГ-ын сайд байдаг гэх мэт. Яана даа эдгээр новшийн наманцаруудыг, эдгээр луйварчдыг...
2015-07-07
ulaan:
garsan ni zub uu guideg nohoid guideggui nohoi saad gedeg dee
2015-07-07
Зочин:
ED NAR ZASGIIN AJLYG UNAGAKH TULUWLUGUU NI KHEREGJSEN TUL ODOO ZASGAAS GARAKHAD BELEN BOLJEE . UMKHIOI MUUSAIN PIDDAKUUD
2015-07-07
unen:
ta nar er ni xenii toloo ingej bna be,, uls oronii erx ashigiin toloo ajillax estoi shuu dee, ardchilsan namiin toloo ajillaagui shuu dee, chadaxgui bol ger gertee xaritsgaach dee, namiin ner baruad l yax geed baigaa ni medegdexgui,,boon sandal suudal abaxiin don shugel suusan xumuus,
2015-07-07
zochin:
namiin gvitsetgeh zowlold nuuts geh zvil baidaggvi yumuu 3n 7 honog yriad baisaniig ne hezee medej shiidwer gargaa we,MAN -AN TA 2r medeellliin heregseleer esreg tesreg met haragdaj yridagaa hezee bolih we bvgdeeree tsus oirtchihson erh ashigaaraa neg bolchihson biz de bas mongol toriin asuudalaar tohiroltsoh erhiig hen ta nart ogson yum ,mongol ornii baylagiig huwaaj idej duusah boloogvi yu
2015-07-07
algaa:
Ard tumen xuutamch gedgiig ta xed medne.
2015-07-07
Хурдан огцруул:
Хурдан огцруулж дараагийн ээлж хоолондоо
2015-07-06
Зочин:
Хурдан гаргаад сайханбилэгийг бас огцруулах хэрэгтэй
2015-07-06
мягмар:
Хөөж байхад явахгүй гээд хаачих билээ.
2015-07-06
Zochin:
AN-nam bol eruusuu ene Javhlangaas dutaad bh yum alga.urvagch nar eruusuu MAHN-nam shig duusnaa!!Ard tumen teneg bish shuu.MAN-nam bol yahav ah nam boloh oor arai deer yumaa!
2015-07-06
Zochin:
Unheer zevuun ardchilsan namuud yagaad ajila hiij chadahgui ardin namig muu ym hiisen gutgej bj hogin namuud bn.ugaasaa ardchilsan namuud dangaaraa tor barij hezee ch ajila sain hiij chadahgui .dandaa edin zasag hymruuldag banknuud hamag mongo ureej olon mynga hun mergejilgui arin haalgaar ordog unen.minii tanil hun tom torin alban hiij bga.ter mergejilgui diplomgui hun.
2015-07-06
oilko:
Zailaach
2015-07-06
zochin:
tegeed tsutslaach de oligtoihon surug hvchingee hiigeed ybj chadahgvi baij
2015-07-06
zochin:
Huuhuur shiidber garchihaad baihad,garsan ch yadag ym gej baidag sonin ym bna.
2015-07-06
bat:
Hov jiv hootsoldson zodoon tsohion hiisen nusan pulmyontuud uls tord orchhoir ineed hureed bh yum.enhbold shig zangaragtai bjeej l uls torch boloh yostoi shte ug ni
2015-07-06
MAN hohi ni:
ailiin gert orchool geriin ezniig ni muuldag mongol zangui garuud hamtarch chadku ulsuud hezee baitlaa ard tumende hairtai baisiin AN haachij muu heluulsen ch shoroo toosnoos salgaad bodlogiin ayataihan ajluud hiigeel bna sh de AN-iig demjij bna
2015-07-06
bgss:
ovoo ideed avlaa odoo bolloo gej bgaan blgui dee. Ed nar yaj hor hutgahaa meddeg uls. Muu AN magaruud ahiad l dotroo jiiltsej bgaad amand ni yavaad orono bizd
2015-07-06