Хятад руу мах гаргах санамж бичгийг баталгаажуулна

img

Хүнс, хөдөө аж ахуйн яам, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан Дэд сайдын түвшний ажлын хэсгийн гуравдугаар уулзалт өнөөдөр Улаанбаатарт эхэлж байна.

 

Уг уулзалт "Хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын аюулгүй байдлын хамтын ажиллагаа" сэдвийн дор болж буй. Энэ удаагийн уулзалтаар Монгол Улсаас БНХАУ-д хагас боловсруулсан адууны махан бүтээгдэхүүн (адууны махан бууз, банш) экспортлох тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Адууны ясны гурил экспортлох үеийн мал эмнэлэг, хорио цээрийн тухай Протокол зэрэг баримт бичгүүдэд гарын үсэг зурж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

 

Дэд сайдын түвшний ажлын хэсэг нь хоёр жил тутамд хуралддаг аж. Ажлын хэсгийг Монголын талыг Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, Хятадын талыг Хятадын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд ахалдаг юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ