Иракийн сөнөөгч Багдад хотноо бөмбөг хаяжээ

Иракийн агаарын нисэх хүчний сөнөөгч онгоц хэт даврагчдад цохилт өгөөд бааз руугаа буцаж явахдаа техникийн догогдол үүсч, нийслэл Багдад хотноо бөмбөг хаясан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлтийн улмаас найман хүн амиа алдсан байна. Амиа алдсан хүмүүсийн гурав нь бага насны хүүхдүүд хэмээн гэрчүүд мэдээлжээ.
Техникийн догогдол үүссэн сөнөөгч онгоцыг ОХУ-д үйлдвэрлэж, 2007 оны сүүлээр Иракийн Батлан хамгаалах яам худалдан авсан байна. Онгоц Багдад хотын дээгүүр нисч явахад тэсрэх бөмбөгнүүдийн нэг нь гацсан байна. Тус бөмбөгийг аюулгүй болгохын тулд нисгэгч зургаан удаа оролдлого хийсэн боловч Жадида дүүрэгт байрлах орон сууцны барилга дээр унаж, дэлбэрчээ.
Иракийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр “техникийн догогдол үүссэн онгоц өчигдөр Багдадаас холгүй эрхээ тогтоохыг санаархаж буй хэт даврагчдад цохилт өгч, 70 гаруй хэт даврагчдыг аюулгүй болгож, нэг хуаранг устгасан. Харамсалтай нь техникийн доголдол үүсч, Багдад хотноо бөмбөг хаяж, найман хүний аминд хүрлээ” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ