Хэт даврагчдыг бууж өгөхийг шаардав

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Пентоганы удирдлагуудтай уулзах үеэрээ Ирак, Сири улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэлийг энэ ондоо багтаан устгах болно хэмээн мэдэгджээ. Тэрбээр “Өнөөдрөөс эхлэн АНУ-ын тусгай хүчин Иракт дахин цохилт өгөх болно. АНУ хэт даврагчидтай зөвхөн агаараас тулалдах бөгөөд хэзээ ч явган цэргээ сөргөлдөөний бүс рүү илгээхгүй болохоо мэдэгдье. Бид энэ ондоо багтаан Иракт 1000 дээш удаа агаараас цохилт өгөхөөр төлөвлөж байна. Энэ ондоо багтаан хэт даврагчид бууж өгөх болно. Хамгийн гол нь тагнуулууд хэт даврагчдыг санхүүжүүлдэг бүлэглэл, хувь хүн, улсыг илчлэх хэрэгтэй. Би таамаглалаа баталгаажуулахыг хүсч байна. Гэхдээ баримтгүй мэдээллийг нийтэд өгөхөөс татгалзаж байна. Хэт даврагчид гэмгүй иргэдийг хохироохоо больж хүчирхийллээ зогсоо. Бууж өгч, эзэлсэн газар нутгаа чөлөөл” гэж хэлжээ.
Өнгөрсөн оны дундуур хэт даврагч АНУ, Их Британийн зургаан иргэнийг цаазалж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан билээ. Энэхүү мэдээллийн дараа АНУ тэргүүтэй дэлхийн 22 орон Иракт цохилт өгч, ойролцоогоор 1900 удаа агаараас цохилт өгчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ