Бүсгүйчүүд Э.Эрдэнэбулганд туслахаар сэтгэл нэгдлээ

img

Астам буюу амьсгалын замын өвчин нь хүндэрч,  дааврын гаралтай эм тариа хэрэглэсэнээс эмийн гаж нөлөөнөөс үүссэн Э.Эрдэнэбулган охины гэр бүлийнхэн өнгөрсөн жил хэвлэлийнхэнд хандаж байсан юм.

 

Э.Эрдэнэбулган 2009 онд Багануур дүүрэгт дунд сургуулиа дүүргээд Улаанбаатар хотноо Хүрээ дээд сургуульд техникийн англи хэлний орчуулагч мэргэжлээр элсэн суралцжээ.

 

Харамсалтай нь сургуулиа дүүргэж чадалгүй гуравдугаар курсээсээ өвчний улмаас чөлөө авснаас хойш охин найз нөхдөөсөө ч холбоо таслаж, гэртээ ганцаараа маш их цаг хугацааг өвчиндөө шаналан өнгөрүүлэх болжээ. 

 

 

Ээжтэйгээ хоёулхнаа, айлын хашаан манаж амьдардаг Э.Эрдэнэбулган 15 настайдаа багтраа өвчнөөр өвчилж оношлогдон, 2005 оноос эмч нарын зөвлөснөөр гуурсан хоолой өргөсгөдөг “дексаметазон” хэмээх дааврын тариаг хийлгэж эхэлсэн нь ийнхүү түүний эрүүл мэндийг муутгаад байгаа юм. Манай улс түүний өвчнийг эмчилж чадахгүй, харин БНСУ-д эмчлэх боломжтой бөгөөд эмчилгээнд шаардлагатай 100 сая төгрөгийг олон нийтийн хандиваар өрнүүлэх ажлыг сайн санаат хүмүүс эхлүүллээ.

 

Тодруулбал, өчигдөр “Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ-ийн тэргүүн Г.Хажидмаа Э.Эрдэнэбулганы ээж М.Нармандахтай холбогдож, түүнд туслах асуудлаар гэрт нь очиж уулзсан юм.  Манай сайтын хувьд ээж охин хоёртой холбоотой мэдээллийг анх гаргаж байсан тул мэдээллийн хамтрагчаар ажиллаж байгаа билээ.

 

Биднийг очиход "Дэлхийн мисс-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрх авсан мисс Н.Ану мөн ирсэн байсан юм. Тэрбээр Э.Эрдэнэбулганд туслах болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

 

 

Дуудлага худалдааны орлогоо сайн үйлсэд зориулдаг олон улсын жишиг байдаг

 

Энэ үеэр "Дэлхийн мисс-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрх авсан мисс Н.Анугаас цөөн асуултад хариулт авсан юм.

 

-Даашинзаа дуудлага худалдаагаар зарсан талаараа тодруулаач?

 

-Миний хувьд их нандин тэмцээнд анх удаа өмсөж байсан даашинзаа дуудлага худалдаанд оруулсан. Мөнгөндөө биш хүмүүст мэдээлж сайн үйл хийе л гэж бодсон юм. Өмнө нь хүмүүс өөрийнхөө юмыг дуудлага худалдаагаар зараад сайн үйл хийж байсан тохиолдол манайд нэг их байдаггүй учраас тэгж шийдсэн. Ихэнх олон улсын тэмцээний үеэр оролцогчид эх орноосоо авчирсан зүйлээр дуудлага худалдаа зохион байгуулаад тэрийгээ сайн үйлсэд зориулж байхыг харж байсан. Тэр жишгээр монголдоо ийм ажил хийе гэж бодоод өөрт байгаа боломж бололцоогоо ашиглаад даашинзаа зарахаар болсон. Анх 250 мянган төгрөгөөс анхны үнээ зарласан. Гурав дахь хоногтоо 500 мянган төгрөг хүргээд зарсан. Дуудлага худалдаа явуулах үеэр амьсгалын аппарат зардаг Дагиймаатайгаа холбогдоод мөнгийг нь өгөөд  авахаар болсон юм. Дагиймаа маань бизнесээ эхлээд удаагүй байгаа болохоор үнэгүй өгөх боломжгүй байсан болохоор тал талаар нь мөнгөө гаргасан. Мөн эмчилгээний зардалд нь сэтгэлийн багахан мөнгө хандивлаж, мөнгөө нийлүүлж авсан амьсгалын аппаратаа авчирч өгөөд байж байна. Энэ аппаратны тусламжтай ээж охин хоёр хоёулаа нойртой хонодог болно гэдэгт итгэлтэй байгаа. Яагаад гэвэл шөнийн гурван цагийн   үеэс уушиг ачаалалтай ажиллаж эхэлдэг. Тэр үед нь энэ аппаратаа ашиглах юм.

 

 

- Э.Эрдэнэбулганд туслах хүсэл хэзээ төрсөн юм бэ?

 

-Анх танай www.Shuud.mn сайтаас мэдээлэл уншсан. УИХ-ын гишүүнд хандаад хөнгөлөлттэй үнээр амьсгалын аппарат авья гэхэд нь боломжгүй гэдэг хариу ирүүлсэн гэдгийг уншаад миний уур бухимдал төрсөн. Яагаад бид тэр аппаратыг нь  аваад өгч болдоггүй гэж зорьсон. Би ээжтэйгээ  хоёлуханаа өссөн. Э.Эрдэнэбулган бид хоёр ялгаагүй 24 настай. Ийм сайхан насан дээрээ яваа  найздаа туслая гэж шийдсэн. Эдгэрсэн хойно нь ч найздаа тусална. Энд ирээд сэтгэл хөдлөөд байж байна. Миний хамаатанууд дунд багаасаа цуг өссөн үе тэнгийн маань найз маань байдаг. Тэр маань хүнд төрлийн амьсгалын замын өвчинтэй. Ойрхон өссөн  болохоор яаж өвддөг, өвдөөд хаашаа хэдэн төгрөгийн ямар эмчилгээ хийлгэхээр явдаг, байнга хичээл ном завсарддаг зэргийг нь мэддэг учраас  туслахыг хүссэн. Энэ аппаратыг авахад нэг сая 200 мянга гэсэн. Тэгээд даашинзаа зараад олон нийтэд таниулах ажлыг хийе. Хэрвээ дутвал өөрөөсөө мөнгө гаргаад аваад өгье л гэж бодож байсан. Тэгтэл Дагиймаа бид хоёр танилцаад сэтгэл нийлж, цаг хугацаа нь ч таараад өнөөдөр амьсгалын аппаратаа аваад ирсэн юм.

 

 

Амьсгалын аппаратыг хаанаас яаж оруулж ирэхээ мэдэж байсан

 

Намайг Ж.Дагиймаа гэдэг. 2012 онд дээд сургуулиа бизнесийн удирдлагын мэргэжлээр төгсөөд хүчилтөрөгчийн үйлдвэрт ажиллаж байсан. Тэгээд хүчилтөрөгчийн коктейл, хүчилтөрөгч хүнд ямар хэрэгтэй юм бэ гэдгийг мэдэж авсан ч манай нийгэмд энэ нь нийтийн хэрэглээ болж чадахгүй байсан. Тиймээс хүчилтөрөгчийг  хүн болгонд хүргэе гэж шийдээд ажлаасаа гарч хувийн жижиг бизнесээ эхлүүлээд  удаагүй байна. Өнгөрсөн оны есдүгээр сард “Oxy Hield Mongolia” нэртэй компани байгуулж, энэ салбарт ажиллаж эхлээд амьсгалын замын өвчлөлтэй хүмүүстэй олон таарсан. Тэгж яваад л ээж хоёрын тухай анх  фейсбүүкээс уншиж, ийм зовлонтой хүмүүсийн  өдөр тутмын амьдрал ямар байдгийг мэддэг. Тэгээд мэдээллийг уншиж байхдаа зөвхөн надад зориулаад бичсэн юм шиг, над руу хандаад хэлээд байгаа юм шиг санагдаад туслах ёстой юм байна гэж бодсон. Тэгээд эхний ээлжинд Э.Эрдэнбулганд хэрэгтэй амьсгалын аппаратыг хаанаас яаж оруулж ирэхээ судалж мэдээж авсан. Тэгээд эхлээд фейсбүүкээрээ мэдээлэл дамжуулж туслая гээд энэ хоёрынхоо зургийг оруулаад аппаратыг нь би хямд үнээр оруулаад ирье хүмүүсээ хамтрая гээд уриалж явсан. Нэгэнт ийм ажил  хийж байгаа болохоор Нармандах эгчид мэдэгдэх хэрэгтэй байх гэж бодоод утсаар яриад би ийм ажил хийж явна гээд ярьсан чинь  “Ану бас бидэнд туслах гэж байгаа юм та хоёр хамтраад хийгээч”  гээд бид хоёр нийлсэн юм. Хамтдаа амьсгалын аппаратыг нь  аваад өгчихье гэж шийдсэн маань биелэлээ олоод бид ингээд сууж байна.

 

 

Астам гэдэг өвчин монголчуудыг чимээгүй тахал маягаар идэж байна

 

“Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ-ийн тэргүүн Г.Хажидмаа хэлэхдээ “Би анх интернэтээс энэ мэдээлийг олж уншаад туслахсан гэж бодсон юм. УИХ-ын гишүүнд хандахад боломжгүй гэснийг нь анх уншаад “Арай ч дээ тэдний хэрэглээ ямар байдаг билээ” л хамгийн түрүүнд бодож байсан. Тэгээд л өөрийнхөөрөө туслахыг хүсээд Нармандах эгчтэй холбогдож өөрийн биеэр ирж уулзахыг хүсээд энд ирсэн. Тэгтэл энд ирээд Ану, Дагиймаа бид гурвын санаа бодол нэгдэж байна. Э.Эрдэнэбулганд туслаж, эмчилгээний мөнгийг бид олохын төлөө хамтарч ажиллахаар боллоо. Ер нь астам гэдэг өвчин монголчуудыг чимээгүй тахал маягаар идэж байна. Агаарын бохирдол, хоол хүнстэй холбоотой энэ төрлийн өвчнөөр өвчилсөн хүний тоо ч жил ирэх бүр нэмэгдэж байгаа судалгаа бий. Энэ өвчинг манай улсад эмчилдэггүй. Дааврын гаралтай тариа хийж өвчинг намдаадаг, гэтэл эргээд тэр нь эмийн гаж нөлөөнд оруулж, зүрхийг өвчлүүлдэг. Хүнд халддаггүй хэрнээ эзнээ хоног хоногоор иддэг хэцүү өвчин юм. Монголчууд чинь сайхан сэтгэлтэй хүмүүс нэг нэгэндээ туслаж чаддаг тул Э.Эрдэнэбулган охинд туслана гэдэгт итгэлтэй байна.

 

 

Ийнхүү хүнд өвчинд шаналсан Э.Эрдэнэбулган охинд туслахаар сайхан сэтгэлтэй гурван бүсгүй тэдний гэрт уулзаж, цэл залуухан 24 настай түүнийг эдгээхийн тулд бүхнийг хийхээ амалсан юм.  Энэ үеэр Н.Ану “Би Дэлхийн мисст амжилт гаргана, чи харин өөртөө итгэлтэй байж, эдгэнэ шүү, за. Хоёулаа дараа нь амжилт дүүрэн уулзана аа. Чи бид хоёр нас чацуу, нэгэн үеийнхэн. Хонь жилтэнүүд дайчин, зоригтой, итгэлтэй байдаг. Бүх юм сайхан болно. Хүн хүслээ цаасан дээр буулгавал тэр нь биелдэг гэдэгт би итгэдэг. Би чамд хүслээ бичдэг тэмдэглэлийн дэвтэр бэлэглэх гэсэн юм. Энэ дэвтэр дээр эдгээд эрүүл болохороо хийх зүйлсээ бичээрэй за” хэмээн аминчлан захиж суусан. Харин Дагиймаа “Эрдэнэбулган минь эдгээд хамгийн түрүүнд ээждээ гарынхаа хоолыг хийж өгөөрэй. Чамайг БНСУ руу эмчилгээнд явуулахын төлөө бид бүгдийг хийнэ. Итгэл дүүрэн байж санаагаар унаж болохгүй шүү” хэмээн захилаа. Үе тэнгийн бүсгүйдээ туслахыг хүссэн Н.Ану, Ж.Дагиймаа хоёр, төрийн бус байгууллагаараа дамжуулан сайн үйлсийн аян өрнүүлэхийг зорьсон Г.Хажидмаа нар тун удахгүй хандивийн аяныг эхлүүлсэн тухай хэвлэлийн хурал хийхээ хэлж байсан юм. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Бид ч мөн тэдний талаарх мэдээллээ уншигч та бүхэндээ үргэлжүүлэн хүргэх болно.

 

Хандивын данс:
 
Хаанбанк: 5925096740 /Э.Эрдэнэбулган/
 
Төрийн банк: 103700428903 /Э.Эрдэнэбулган/
 
Холбогдох утас: 94793385 Э.Эрдэнэбулган охины ээж М.Нармандах

 

 

 

Б.Дэжид

Гэрэл зургийг П.Наран

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

galaa:
ene apparatiig hentei holbogdoj awah wee
2015-07-09
galaa:
astamd yu yu sain boloo ardiin emchilgee iluu ur duntei bh bolowuu yawal deer we em tariand daragdahaa boliloo tuslaach mongolchuuda
2015-07-09
Zochin:
saihan setgeltei bvsgvichvvdiin ajild ni amjilt amidrald ni az dvvren bh bolno
2015-07-09
Зочин:
Chuluutei amisgalj chadaj bj hudulj gvidiin bgaaz de hvn amisgalahgvigeer heden minut bj chadah bilee de ene hvmvvs bas uursdiinhuuruu burna shv duugai l bn biz de
2015-07-08
Зочин:
yamar mundag busguichuud ve bugded ni az jargal husie
2015-07-08
zochin:
ene miss ged bga huuhen shalgaruulaltandaa ashiglaad bgaan bhdaa tv-r ursulduud garaad bsn
2015-07-08
zochin:
Ashgvi dee yamar sain um bee.zovson hvnd tysalna gedeg agyy zvil.yamar saihan setgeltei miss ve.baharhaj baina.hyrdan emchilgeende yavaad edgeesei.ene yih iin gishvvn geed bga shaamii avgai chi bol mash myy hvn baina.byrhan chamaig gesgeeg.ih tsag aldsan bn ene ohin.hyrdan edgerei minii dvv.
2015-07-08
zochin:
Ashgvi dee yamar sain um bee.zovson hvnd tysalna gedeg agyy zvil.yamar saihan setgeltei miss ve.baharhaj baina.hyrdan emchilgeende yavaad edgeesei.ene yih iin gishvvn geed bga shaamii avgai chi bol mash myy hvn baina.byrhan chamaig gesgeeg.ih tsag aldsan bn ene ohin.hyrdan edgerei minii dvv.
2015-07-08
Zochin:
Anhnasaa emch nar buruu emchilgee hiisen uchraas iim baidald hursen em tarianii hordlogo bolson tul busad erhtend n nuluulsun uchir yaraltai gadagshaa yawah heregtei bolson yum bn lee sain uils delgereh boltugai
2015-07-08
irgen:
astam dunguj ekhlej bkhad starstaanii beldmel kursseer ni ukhad gaigui boldog bi ene dusliig uugaad gaigui 2 jil bolj bna maliin emiin san hudalddag yum shuu nadad ahkh bas astamtai hun heregleed zugeer bolson gej helsen unen yum bna lee
2015-07-08
zochin:
xodolgoon ervvl mend gedgiig ANXAARAX xeregtei sh dee ene bol asuudal bish bie ee daichil xodol
2015-07-08
zochin:
astam ene obchinii gol suur ni agaariin boxirdol xotod amidarch bgaa xvmvvsiin 80 xubi ni iimerxvv suur obchin vvssen ter zasag boxirdoltoi agaariin asuudaliig shiidchix eum bol asuudal bish deer ni obchilson xvn deglem barij ervvl axuin tal deer anxaarax xeregtei
2015-07-08
зочин:
Үйлс өөдрөг байг
2015-07-08
nana:
ene apparat tarianaas uuruur astamd yu hereglewel zugeer boloo bi bs iim owchtei em tariand daragdahgue yumaa tuslaach mongolchuuda
2015-07-08
zocnin:
Any minii dyy sain ohin bna . oyunlag uhaantai ohin bna . sain yilsed bie setgelee zoriylna gedeg bol mash byuantai ajil olon olon missyyd bayan hynii nomor baraadaj bdag ocnyyhen setgeliig cni ewdej uhaantai gedgee haruulj bna
2015-07-07
sodoo:
Mash zuv sanaa saihan setgeltei emegteichuud bna. Hamgiin hetsuu ayultaii uvchin bol amisgaliin zamiin dutagdal...yaj zovdogiig, yanaa uhchihiin bish bgaa gesen aidas turdgiig bi medersen hun....tiimees hugatsaa aldahgui yaraltai emchleh heregtei bna. Hugatsaa ih aldsan bna. Mongolchuud mini ene huuhun busguid tuslahiig urialj bna......edgenee ohin mini
2015-07-07
zochin:
Ih goy tseverhen amidardag yum bn.
2015-07-07
Зочин:
iim uvchin zovlontoi humuus zunduu l bdag shd.minii medeh taniliin neg huurhun jaal bas iim yum bilee dunguj tavdugaar angi gesen.ih uruvdmuur
2015-07-07
Зочин:
saihan setgeltei emeteichuud bn
2015-07-07
c:
ta nar tgd tedniig songohgui bgaachee
2015-07-07
Зочин:
сайхан сэтгэлт бүсгүйчүүдддээ баярлалаа. тусална аа.
2015-07-07
хм:
duurgees n garsan ih hurliin gishuud tuslahgui ged erdenechimeg gishuun uuriih n monosiin oruulj irdeg apratiig tal uneer n uguuch gej guihad ugui gesen bn araichdee
2015-07-07
Zochin:
Songino hairhan duurgiin Zasag Darga Chinbold neg nudereech haragui gesen zunduu ochoj tuslamj hussen bhad n
2015-07-07
зочин:
энэ УИХ-н гишүүд гэж эмэгтэй ч бай эрэгтэй ч бай юу ч хийдэггүй ичдэггүй хүмүүс байхынмаа яанаа
2015-07-07
GegeenCom:
ovoo shde manai missuud bolj bn shd
2015-07-07
Zochin:
Eej n huurhii unheer gants ohinoo ged sanaa n ih zowj bgadaa
2015-07-07