Албаны нохой сургагчдыг бэлджээ
2015-07-07

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын аюулгүй байдал, харуул хамгаалалтын үйл ажиллагаанд албаны нохой бэлтгэх зорилгоор Албаны нохой сургагч бэлтгэх анхан шатны түргэвчилсэн сургалтыг явуулжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Мэргэжлийн сургалт,  үйлдвэрлэлийн төв”- ийн байранд танхимын болон дадлагын хэлбэрээр “Албаны нохойн ойлголт”, “Нохойн өвчин ба анхны тусламж үзүүлэх тухай”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад албаны нохой ашиглах эрх зүйн үндэслэл”, “Гадаадын зарим улс оронд албаны нохой ашиглаж буй практик” , “Үнэрийн тухай ойлголт, шинжлэх ухааны үндэс”, “Албаны нохойн мэргэжлийн сургалт” зэрэг сэдвүүдээр уг сургалтыг зохион байгуулжээ.

 

 

Тус сургалтад төвийн болон орон нутаг дахь хорих анги, шийдвэр гүйцэтгэх албадын 40 гаруй ахлагч нар хамрагдаж, батламж гардан авсан байна. Мөн сургалтад хамрагдагсад  Цагдаагийн ерөнхий газрын нохойн алба, Хилийн цэргийн 0151-р ангийн нохойн албадтай тус тус танилцжээ.

 

Цаашид дунд, гүнзгийрүүлсэн сургалтыг зохион байгуулж, мэргэжлийн нохой сургагчдыг бэлтгэх аж.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин