Цагдаа нар дөрвөн иргэний амийг аварлаа

Өнгөрсөн зургаадугаар сарын 29-30-нд шилжих шөнө Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн Цагаан эрэг гэх газар дөрвөн иргэн автомашинтайгаа усанд живжээ.
Тодруулбал, "Стана" маркийн авто машинтай дөрвөн залуу Ховд голын Цагаан эрэг гэх газар үерт суусан байсныг цагдаагийн дэслэгч Болдбаатар, ахлагч Өлзийбаяр, Батхуяг, дэд ахлагч Батзориг, Энхбаяр, Гантөмөр, Хуанган нар эр зориг гарган, тэднийг уснаас гаргаж, амь насыг нь аварчээ.
Иймд өнөөдөр тэдгээр цагдаагийн алба хаагчдад үеэрт өртсөн иргэдийн ар гэр, ах дүүсээс талархал илэрхийлсэн байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ