Өргөдлийн байнгын хороог гишүүд ”ад үзэв”

img

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн улирддаг Өргөдлийн байнгын хороог гишүүд "ад үзэв". Шинээр байгуулагдаж, УИХ-ын гишүүн Р.Бурмааг даргалдаг байхад тус байнгын хороо хүмүүсийн анхаарлыг нэг их татаагүй. Зарим хэсгийн "огт танихгүй" салбар байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл парламентын хэл амтай гишүүдийн нэг О.Баасанхүү энэ байнгын хороог даргалснаас хойш "амьтай" ажиллаж буй. Ирсэн өргөдөл, гомдлын дагуу уулзалт яриа хийж, ирээгүй салбарынхныг Ерөнхий сайдад ховолж, бангадуулсан ч удаатай. Харин О.Баасанхүү даргын энэ байдал гишүүдэд таалагдахгүй байна. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Ц.Нямдорж нар Өргөдлийн байнгын хороог юм юм руу үсчлээ хэмээн буруутгав. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Өргөдлийн байнгын хороо юм юм руу ороод хэцүү байна. Бусад байнгын хороодыг татан буулгаад зөвхөн Өргөдлийн байнгын хороо, Баасанхүү даргатайгаа ажиллабал яасан юм бэ"  хэмээн дургүйцлаа илэрхийлээд авав.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Бусадад хэлэгдэж байна гэдэг чинь ажил хийж байна гэсэн үг сайн ажиллаарай чихгүй УИХ-ын чих болж ард иргэдийнхээ дууг хүргэ
2015-07-10