”Архигүй Булган”-ы хэрэгжилт амжилттай байна
Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбатын санаачилж, хэрэгжүүлж буй “Архигүй Булган” хөтөлбөр амжилттай байгаа аж. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Архидалтын эсрэг хамтдаа”, “Архидалтгүй хамт олон” аяныг тус тус зохион байгуулжээ.
Тархалт тандалтын судалгаанд 100 иргэнийг хамруулж, нийт 5 байгууллага, 500 иргэнд сургалт сурталчилгаа тараах материал тараан сургуулийн хүүхдүүдийн дунд аавдаа бичих захидал, гар зураг, зохион бичлэгийн уралдаануудыг тус тус зохион байгуулан ажилласан байна.
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 15 дугаар тогтоолын дагуу “Зорилтот төсөл"-ийг хэрэгжүүлж 13 өрх, 20 иргэнийг сонгон авч ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн гишүүд, багийн Засаг дарга нар хариуцан ажиллаж байна. Тэднийг хорт зуршлаас татгалзуулах зорилгоор олон нийтийн арга хэмжээнд татан оролцуулж байна.
Мөн Булган аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс “Гэрээр айлчлах” хөтөлбөр хэрэжүүлэн ажиллаж байгаа нь нэн тэргүүнд үр дүнгээ өгч байгаа юм байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ