Маргааш ”Дээлтэй Монгол”, “Учиртай гурван толгой”-той өдөр
“Дээлтэй Монгол-2015” наадам маргааш төв талбайд болно. Монголчуудын уламжлалт соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой уг наадам оролцогчид болон үзэгчид нь үндэсний хувцсаар гангарах ёстой аж.
Мөн энэ өдөр “Учиртай гурван толгой” дуурийг анх удаа задгай талбайд тоглоно. “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд: УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, Нансалмаад: СТА Ш.Наранчимэг, Хоролмаад: МУГЖ С.Мөнгөнцэцэг, Балганд: СТА Ж.Бямбажав нар тоглож, симфони найрал хөгжмийг МУГЗ Ж.Бүрэнбэх удирдана. Тоглолт маргааш 21:00 цагт “Чингисийн талбайд” болно. Энэ үеэр Чингисийн талбай орчмын байгууллагуудын өмнөх авто зогсоолуудыг үнэ төлбөргүй болгож чөлөөлнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ