Үндэсний корпораци байгуулагджээ

img

Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 129 тоот тогтоолын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын хэрэгжүүлж байсан агаарын навигац, агаарын хөлгийн газрын болон нисэх буудлын үйлчилгээ, бусад аж ахуйн үйл ажиллагаатай холбогдох чиг үүргийг хариуцан хэрэгжүүлэх "Иргэний нисэхийн үндэсний корпораци" аж ахуйн тооцоотой үйлдвэр байгуулагджээ.

 

Зам тээврийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн тушаалаар Иргэний нисэхийн үндэсний корпорацийн Ерөнхий захирлаар Т.Батжаргал, Тэргүүн дэд захирлаар Г.Мөнгөнхуяг, Бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар П.Баярхүү, Нисэх буудлуудын үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар Л.Бямбасүрэн, Нислэгийн хөдөлгөөний үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар Ч.Одгэрэл, Санхүү бүртгэл, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирлаар А.Дагвадорж, Захиргааны удирдлага, хүний нөөц эрхэлсэн дэд захирлаар Г.Анхныбаяр, Хангамж үйлчилгээ эрхэлсэн дэд захирлаар Ц.Батсайхан нар томилогдож өнөөдрөөс ажилдаа орсон байна. Корпорацийн Ерөнхий захирлаар томилогдсон Т.Батжаргал нь ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөц, тамгын газрын даргаар, Тэргүүн дэд захирал Г.Мөнгөнхуяг ИНЕГ-ын орлогч даргаар, Ч.Одгэрэл Сургалтын төвийн захирлаар, Л.Бямбасүрэн Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын,  А.Дагвадорж Санхүү эдийн засгийн газрын, Г.Анхныбаяр Чингис хаан олон улсын нисэх буудлын  Захиргаа, санхүү, удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ