“Талын зам” төслийнхөн Уфа хотод уулзана

img

 

Тажикийн нийслэл Душанбе хотноо 2014 онд болсон гурван орны төрийн тэргүүн нарын уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Орос–Хятадыг холбосон дэд бүтцийн томоохон төслүүдийн багц болох “Талын зам” санаачлагыг анх удаа дэвшүүлэн тавьсан юм. Тэгвэл ОХУ-ын Уфа хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ, БНХАУ, Монгол Улсын төрийн тэргүүн нар Душанбегийн уулзалтаас хойш хийгдсэн бүтээн байгуулалтын төслүүдийн талаар ярилцах аж.

 

Энэ үеэр “Талын зам” санаачлагын хүрээнд хамтран ажиллах гурван орны бизнесийн томоохон группуудийн уулзалт болох ба уг уулзалтад төслийг хэрэгжүүлэх Чингис интернэшнл группийн салбар болох Чингис энержи группийн Ерөнхийлөгч С.Эрдэнэ, Чингис лэнд девелопмент группийн ерөнхийлөгч Д.Амарбаясгалан, Чингис хайвэй корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Гантулга нар оролцох аж.

 

Аливаа улс орны хөгжлийн асуудалд бүс нутгийн, хөрш орнуудын харилцан хамаарал чухал гэдэг нь тодорхой тиймээс газар зүйн байршлаараа мөнхийн гэгдэх хоёр хөршөөсөө олон зуун жил хамааралтай байж ирсэн. Харин сүүлийн 25 жилд гурав дахь хөршийн тухай ярих болсон ч эдийн засгийн шууд хамаарал энэхүү хоёр хөршөөс голлон хамаарч байгаа нь үнэн. Мэдээж ОХУ-ын байгалийн баялагийн нөөц, БНХАУ-ын өдөр тутам өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээний үр дүнд хийгдэх гадаад худалдааны хамгийн дөт зам нь Монголоор дайрах зам байх юм.

 

 

Тиймээс сүүлийн хэдэн жил Ази-Европийг холбосон эдийн засгийн томоохон төслүүд, түүнийг дагалдах мега төслийг хөгжүүлэх тооцоо судалгааг хийж ирсэн тус групп хамгийн түрүүнд Алтанбулагаас Замын-Үүд чиглэлд баригдах “Чингисийн зам” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Алтанбулагаас цааш Улаан-Үүд хүртэл ОХУ-ын томоохон компаниуд, Эрээнээс урагшаа Бээжин хүртэл БНХАУ-ын бүтээн байгуулалтын том корпорациуд ажиллах гэнэ. Чингисийн “Талын зам” төслийн хүрээнд хурдны авто зам, төмөр зам, нефть дамжуулах хоолой, хийн хоолой, цахилгаан дамжуулах шугамын том төслүүд багтаж байгаа ба хөрш орнуудын бизнесийн томоохон корпорациудтай хамтрах юм байна.

 

Тэртээ найман зууны өмнө Ази-Европийг холбосон худалдааны Торгоны зам болон Цайны замыг өвөг дээдэс маань хяналтандаа байлгаж, аюулгүй байдлыг нь баталгаажуулж, худалдааны бодлогыг нь тодорхойлж ирсэн байдаг. Харин өнөө цагт бусдын гарыг харалгүйгээр өөрсдөө бүтээн байгуулж, улмаар хөрш орнуудын хоорондох хамгийн дөт, найдвартай замыг бий болгож чадсанаар бусад орноос эдийн засгийн хувьд хараат бус харилцан хамааралтай орших нөхцөл бүрдэнэ хэмээн албаныхан үзэж байгаа аж.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkk:
Oros-Hyatad 2 Mongoloor dairuulj buteen baiguulalt hiihgui baigaa bol Mongolchuud uursduu buteen baiguulaltaa hiichih heregtei yum. Negent hiichihsen zamaar zah zeeliin huulia dagaad Oros-Hyatadiin teever yavahgui geed yadiin...Yamarch company, huvi hun ayulgui baidal, ediin zasgiin hemneltee l yunii turuund bodno shte. Ayandaa Mongoloor damjij yavaad irehleer Oros-Hyatad 2-iin holuur toiruulsan zam ni uneguidene. Uigariin gazar nutgaar dairuulah ni tsaashdaa ISIS-iin dairaltand oroh ni damjiggui. Manjuuraar toiuulj tavih ni ugaasaa asar ih aldagdaltai marsgrut shu de. Tegeed Mongoloor dairahgui geed yah bil ee...
2015-07-12
Зочин:
Торгоны замаа Казакстанд алдчихдаг эргүү дагзнууд
2015-07-09