Ч.Мөнгөндалай Ази тивийг дугуйгаар тойрно

img

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубын гишүүн Ч.Мөнгөндалай зүүн аймгуудыг тойрох аялалдаа өнөөдөр гарч байна. Түүний аялал өнөөдрөөс эхлэн ирэх арваннэгдүгээр сар хүртэл 4 сарын хугацаанд үргэлжлэх аж.

 

 

Тэрбээр өнгөрсөн удаад баруун 13 аймгийн 210 гаруй сумын нутгаар дамжин, 167 хоногийн турш 6 200 км замыг унадаг дугуйтай туулж байсан юм. Тэгвэл энэ удаад  Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг 8 аймаг, Налайх, Багануур, Багахангай гэсэн 3 дүүрэг, 60 гаруй сум, суурин, хилийн 3 зурвасаар дайран ойролцоогоор 5000 гаруй км замыг туулахаар болжээ.

 

Ч.Мөнгөндалай зүүн аймгуудын аяллынхаа дараа Ази тивийн орнуудыг унадаг дугуйгаар тойрохоор төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ