Грект америкчууд тусалж магадгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд сэтгүүлчдийг хүлээн авч уулзах үеэрээ “Грект эдийн засгийн тусламж үзүүлэхийг хүсч байна. Гэхдээ би ганцаараа шийдвэр гаргаж болохгүй. Америкчууд ч гэсэн Грект туслахыг уриалах болсон” гэж хэлсэн тухай “www.telegraph.co.uk” мэдээллээ.
АНУ-ын Төрийн сангийн нарийн бичгийн дарга Жейкоб Лью “Грек нэн даруй зээлдэгчидтэй гэрээ байгуулж, санхүүгийн хямралаасаа гарахгүй бол олон зуун хүн мөнгөгүй болж, улсын эдийн засаг уналтад орох болно. Грект тусламж үзүүлэх асуудлаар ярилцаж байна. Эцсийн шийдвэр гаргаагүй байна. Олон улсын валютын сангаас зээлсэн мөнгөө Грек эргүүлэн төлөөгүй. Тиймээс АНУ зээл олгох эсэхээ сайн мэдэхгүй байгаа” гэж хэлжээ.
Грекийн банкууд ирэх нэгдэх өдөр хүртэл үйл ажиллагаагаа явуулах боломжгүй хэмээн Ерөнхий сайд Алексис Ципрас мэдэгдсэн юм. Мөн өнөөдрөөс эхлэн Афин хотын бэлэн мөнгөний машинууд хэвийн ажиллаж эхэлсэн ч иргэдийг 60 еврогоос илүү мөнгө авахыг хориглосон байна. Ципрас эдийн засгийн хямралаасаа гарах шинэ төлөвлөгөөгөө өнөөдөр Европын холбооны удирдлагуудад танилцахаар төлөвлөж байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ