Хөвсгөлийн ноолуураар Японд цамц үйлдвэрлэнэ

img

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар тэргүүтэй төлөөлөгчид Японы Нигата мужид ажлын айлчлал хийжээ. Айлчлалын гол зорилгын хувьд Хөвсгөл болон Нигата мужийн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох, Нигата мужийн их дээд сургуульд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнесийн харилцаагаа бэхжүүлж, орон нутгийн төсвийн удирдлага зохицуулалтын талаар туршлага судлах байсан аж.

Улмаар энэ удаагийн айлчлалын дүнд хоёр тал Хөвсгөл аймгийн ямааны ноолуураар Мицүкэ хотын сүлжмэл эдлэлийн үйлдвэрт ноолууран цамц хийх туршилтыг эхлүүлэхэд харилцан тохиролцсон байна.

Сүлжмэл эдлэлийн “Дайчи Маркетинг” компанийн захирал Х.Кондо өөрийн үйлдвэрт Хөвсгөл аймгийн ноолуураар брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилт явуулж, дэлхийн стандартад нийцсэн ноолууран цамцыг зах зээлд гаргахад хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа энэ үеэр илэрхийлжээ.
 
 

Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ