Бекхэмийн хүү теннисчин болно

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн дунд хүү Ромео Бекхэм аав шигээ тамирчин болохоор шийдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 11 настай Ромео теннисчин болохоор төлөвлөж, сургалтад хамрагдаж эхэлсэн байна. Тэрбээр энэ тухайгаа аавдаа хэлж, дэмжлэг хүсчээ. Бекхэм хүүгийнхээ мөрөөдөл, ирээдүйн амьдралыг илүү баталгаатай болгохын тулд 500 доллараар сайн багш хөлсөлжээ.
Тэрбээр мөн хүүгээ теннисээр олимп, дэлхийн аварга болсон тамирчидтай уулзуулж, урам өгсөн байна. Ромео инстаграмдаа “Би аав, ээжийнхээ ард нуугдаж, бэрхшээлийг алгасахыг хүсэхгүй байна. Би том болохыг хүсч байна. Мөн амжилттай тамирчин болж, аавынхаа амжилттай зэрэгцэн зогсмоор байна. Хөлбөмбөг миний хобби болохоос мөрөөдөл биш. Теннис бол миний мөрөөдөл, бүх зүйл” гэж бичжээ.
Бекхэмийн хүүхдүүдээс хамгийн алдартай нь Ромео бөгөөд тэрбээр “Burberry” брэндтэй гэрээ байгуулж, хэд хэдэн рекламанд тоглосон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ