Аффлек эхнэрээсээ салахгүй

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек, Женнифер Гарнер нарыг удахгүй сална хэмээн хэвлэлүүд мэдээлэх болсон билээ. Тэд өнөөдрийг хүртэл хамтдаа амьдарч байгаа бөгөөд Аффлек твиттер хуудсаараа дамжуулан эхнэрээсээ салахгүй гэдгээ мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр твиттертээ “Би салахгүй, салахгүй, салахгүй. Ойлгомжтой биз” гэж жиргэжээ.
Мөн “TMZ” сайтын гэрэл зурагчин өчигдөр тэднийг хамтдаа байгаа зургийг авсан байна. Хос өмнөх шигээ дотно харагдаж байсан хэмээн тус сайт мэдээлжээ. Мөн Аффлек, Гарнер нар хуримын бөгжөө тайлаагүй, зүүсэн байжээ. Тэд 2003 онд “Daredevil” кинонд хамтран тоглосон юм. 2004 оноос болзож эхэлсэн бөгөөд 2005 оны зургаадугаар сард Италид хуримаа хийж байжээ. Хос гурван хүүхэдтэй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ