Экспортын үйлдвэрлэлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ

img

Гэрэл зургийг MPA.MN

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үйлвэрлэлийг дэмжих  тухай хуулийг баталлаа. Хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн  Г.Батхүү, Аж үйлдвэрийн сайд  Д.Эрдэнэбат нар мэдээлэл хийв. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат:

 

-Энэ хуулийн төсөл нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжих дорвитой хууль болон батлагдаж байгаагаараа онцлогтой. Монгол Улсын төрөөс үйлдвэржилтийг дэмжих талаар  бодлогоо баталсан. Энэ хууль хэрэгжсэнээр Монгол орны аж үйлдвэржилтийн салбарт маш их өөрчлөлт ирнэ гэсэн хүлээлт төр, засагт бус нийт үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд байгаа гэдгийг онцолж хэлэхийг хүсч байна гэлээ.

 

Үйлдвэрлэлийг дэмжих хууль нь экспортын чиг баримжаатай үйлдвэрүүдийг дэмжихэд чиглэжээ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний бүх үйлдвэрт техник технологийн шинэчлэл болон эргэлтийн хөрөнгөнд зориулж арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн зөрүүг улсаас олгохоор тусгажээ. Арилжааны банкнаас олгож байгаа  зээлийн хүүгийн хэмжээ жилийн 18-20 хувь байна гэвэл энэ хүүг үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас улс олгох аж.  Ингэснээр экспортын чиг баримжаатай үйлдвэржилтийг  өрсөлдүүлэх боломж бүрдэж байгаа юм байна. Мөн үйлдвэрлэлийн өндөр  дэвшилтэт технологи нэвтрүүлж, экспортын бараа бүтээгдэхүүн болгож чадсан компаниудад оруулсан хөрөнгө оруулалтын 75 хүртэл хувийг тухайн аж ахуйн нэгжид буцааж олгохоор заажээ.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ