Хотын мээрийн захирамж Л.Эрдэнэчимэгийг бухимдуулав

Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын цагийн хуваарийг шөнийн 04.00 цаг хүртэл сунгах шийдвэрийг хотын дарга Э.Бат-Үүл гаргаж, захирамжлав. Энэхүү захирамж өнөөдрөөс эхлэн түр хугацаанд хэрэгжих аж. Гэхдээ хэдий хүртэл хэрэгжих нь тодорхой бус.
Тэгвэл хотын даргын энэхүү шийдвэрийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг эсэргүүцэв. Тэрбээр өөрийн твиттер хуудсанаа "Архины хуульд Э.Бат-Үүл дарга захиалж, Д.Дорлигжав сайд гүйцэтгэгчээр ажиллаж, үүрийн 04.00 цаг хүртэл бааранд архи уухаар боллоо" хэмээн жиргэжээ. Архи, тамхитай дайн зарладаг эрхэм гишүүний жанжин шугамаас хазайсан хотын мээрийн шийдвэр түүнийг ийн бухимдуулсан бололтой.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ