Хүүхдийн барилдаанд Б.Эрхэмбаяр хүү түрүүлжээ

img

Сэлэнгэ аймгийн Мандал сум Ардын хувьсгалын 94 жил, Мандал сумынхаа баяр наадмыг энэ сарын 4, 5-ны өдрүүдэд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлжээ.

 

Мандал сумын ЗДТГ-аас жил бүрийн наадмаараа ирээдүйн аваргыг төрүүлэх зорилго бүхий 6 хүртэлх насны хүүхдийн барилдааныг зохион байгуулдаг уламжлалттай юм.

 

Энэ жилийн наадмын бяцхан аваргын барилдаанд Мандал Эко 3-р сургуулийн сурагч, 6 настай Б.Эрхэмбаяр түрүүлж, аварга цол хүртжээ.

 

Тэрээр түрүү жилийн наадамд 5 настайдаа анх зодоглон түрүүлж байсан байна. 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mundag huu:
Huurhun huud amjilt husie.huurhun um be ter zogsoj bgaag ni.
2015-07-09