Нягтлангууд номын дуу сонслоо

img

Монгол Улсын Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газар, Баянхонгор аймгийн ЗДТГ алба хамтран сумдын санхүүгийн албаны ажилтнууд, аймгийн төсвийн байгууллагын нягтлан бодогч нарыг чадавхжуулах сургалтад хамруулжээ.

 

“Сумдын санхүүгийн албаны ажилтнууд, төсвийн байгууллагын нягтлан бодогч нарыг чадавхжуулах нь” сургалт, үзүүлэх сургуулийг тус аймгийн “Шинэ сум” төсөл хэрэгжсэн Баянлиг, Бууцагаан сумдад зохион явуулсан байна.

 

Сургалтад Баянхонгор аймгийн 20 сум, улсын болон орон нутгийн, тусгай зориулалтын шилжүүлгийн 22 байгууллагын нийт 100 гаруй нягтлан бодогч, мэргэжилтнүүд оролцжээ. Мөн үеэр Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн хяналт шалгалтаар илэрч байгаа нийтлэг зөрчил анхаарах асуудлаар лекц сонсон хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд Е-тайлан програм, ОНХСангийн програм зэргийг ашиглах сургалтыг явуулсан аж.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Нягтлангууд цалин бага тул зөрүүгээ өөрсдийн царай чадамж 2-оороо нөхөж байх хэрэгтэй гэж сургав
2015-07-09