Тайландын элчингийн байр руу халджээ

Бээжингийн удирдлагууд исламын шашинтан Шинжаан Уйгар үндэстнүүдийг Рамадан сарыг тэмдэглэж, мөргөл үйлдэн, мацаг барихыг хориглосон юм. Энэхүү шийдвэрийн дараа шашин нэгтэй туркчууд Истанбул хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Хятадын төрийн далбааг шатаасан юм. Жагсагчид Хятадын Элчин сайдын яамны өмнө жагсаал зохион байгуулж, шашин шүтлэгээр нь ялгахгүй байхыг сануулсан билээ. Тэгвэл туркчууд Тайландын Элчин сайдын яаманд халдаж, хаалга, цонхыг нь хагалж эвдэлсэн тухай “www.sunherald.com” мэдээллээ.
Тайландын удирдлагууд 109 уйгар цагаачийг Хятад руу буцааснаас болж ийнхүү жагсаал зохион байгуулжээ. Жагсаалын үеэр цагдаагийнхан есөн хүнийг баривчилсан байна. Тайландын талаас мэдээлэхдээ “Бээжингийн удирдлагууд баталгаа гаргаж өгсөн учир уйгаруудыг буцаасан” гэжээ. Цагдаагийнхан жагсаалыг тараахын тулд даралттай ус ашигласан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ