Хаврын чуулган хаагдлаа

УИХ-ын хаврын чуулганы сүүлчийн хуралдаан болов. Хуралдаанаар Газрын тухай хууль, Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Тагнуулын байгууллагын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Хилийн тухай хууль зэрэг хуулийн эцсийн найруулгыг сонслоо. Зарим хууль редакцийн засвар оруулж, баталгаажуулав.
УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы хааж, баталсан хуулиудын ач холбогдлыг дүгнэн үг хэлэв.
Захиргааны Ерөнхий хууль, нийтийн хуулийн баталснаар төрийн үйл ажиллагааг нэгдсэн стандартад оруулж, ил тод, нээлттэй болголоо. Засгийн газрын бүтэц өөрчлөх бүрт төрийн албан хаагчдыг халж сэлгэдэг буруу жишгийг халахын тулд Ерөнхийлөгчийн өргөн барьсан Төрийн албан тухай хуулийг УИХ хэлэлцэхээр болсон хэмээн батлагдсан хуулиудыг дүгнэв.
Мөн Тавантолгойн, Оюутолгойн төслийг хэрэгжүүлэхэд баримталж буй бодлогоо танилцуулав. Уул уурхайн том төслийг Үндсэн хуулийн 6.2 заалтыг хатуу мөрдөж ажиллах ёстой. Уул уурхайн үр өгөөжийг ард түмэн хүртдэг байх ёстой. Тиймээс УИХ Тавантолгой зэрэг стратегийн ордын гэрээ хэлэлцэээрийг байгуулахад Загсийн газарт хуулийн хүрээнд хяналт тавих болно гэдгийг УИХ-ын дарга онцлов.
Ардчилсан Нам, МАН-ын хооронд байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ” цуцлагдаж байгаатай холбогдуулан МАН-ын 6 сайдыг чөлөөлж, шинэ сайдуудыг нөхөн томилох асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөсУлсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 9 дүгээр сард ээлжит бус чуулган зарлаж тусгайлан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна хэмээв.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ