Ослын буруутанг тогтоохоор шүүхэд хандав

img

Малайзын “МН17” онгоц өнгөрсөн оны долоодугаар сард Украины зүүн хязгаарт осолдож, 295 хүн амиа алдсан билээ. Ослын буруутан өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа юм. Малайзын Засгийн газар “МН17”-ийн ослын жинхэнэ буруутанг тодруулахын тулд олон улсын шүүхэд хандахаар болжээ. Малайз улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн учир “МН17”-ийн хэргийг шийдвэрлүүлэх тогтоолын төслийг өргөн барьсан тухай “AFP” агентлаг мэдээллээ. Малайзын өргөн барьсан тогтоолын төсөлд Австрали, Голланд, Бельги болон Украин улс хамтарсан гэнэ.

 

“МН17”-ийн ослын ард ОХУ-ын Засгийн газар байгаа хэмээн олон улс харддаг билээ. Тиймээс Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд Орост шинэ хориг тавихаар зэхэж байгаа гэнэ. Гэхдээ “МН17”-ийн осолтой Орос ямар ч хамааралгүй хэмээн мэдэгдсан билээ.

 

Зүүн хязгаарт хяналтаа тогтоогоод буй салан тусгаарлагчид ослын буруутанг Украины Засгийн газар гэж мэдэгдсэн удаатай. Харин Украины Засгийн газар “МН17”-ийн сүйрлийг Оросын захиалгаар салан тусгаарлагчид үйлдсэн гэдэг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ