Тунис руу аялахгүй байхыг зөвлөв

Аялал жуучлалын сар эхэлсэнтэй холбоотойгоор Их Британийн удирдлагууд ард түмэндээ хандаж мэдэгдэл хийсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уг мэдэгдэлд иргэдээ Тунис болон Ойрхи Дорнодын орнуудад зорчихгүй байхыг зөвлөсөн байна. Ерөнхий сайд Дэвид Камерон “Аюулгүй байдлын үүднээс Тунис улс руу аялахгүй байхыг зөвлөж байна. Бид дахин иргэнээ хохироосой гэж хүсэхгүй байна. Мөн хэт даврагчдын хяналтад байгаа бүс нутгуудад очихгүй байхыг хүсье” гэж хэлжээ.
Тунисын аялал зуучлалын бүс гэгддэг Сус хотноо өнгөрсөн сарын 26-нд хэт даврагч Сейфеддине Резгуй гэгч халдлага үйлдэж, 38 хүний аминд хүрсэн билээ. Амиа алдагдсын ихэнх нь Их Британийн иргэд байсан юм. Мөн өнгөрсөн онд Ойрхи Дорнодын орнуудад очиж, ажил үүргээ гүйцэтгэж байсан Британийн гурван иргэнийг Иракийн хэт даврагч Халифын вант улс бүлэглэл барьцаалж, цаазалсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ