Залуу малчид 1700 гаруй малтай боллоо

Малчдыг малжуулах, нийгмийн хамгааллыг нь сайжруулах чиглэлээр Дорноговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.
Дээрх хөтөлбөрийг урьд нь ХЭДС-гаас аливаа зээл, санхүүгийн дэмжлэг авч байгаагүй өөрийн аж ахуйгаа бие даасан эрхлэх хүсэлтэй 50-100 толгой малтай залуу малчин өрх болон 1000 болон түүнээс дээш тооны малтай малчин ажил олгогч, 200-гаас доошгүй мал гэрээгээр маллуулж буй мал бүхий иргэний хамтын гэрээний дагуу хэрэгжүүлдэг аж.
Энэ оны хагас жилийн байдлаар 13 сумын 34 малчин өрхийг 1776 толгой малаар малжуулсан бөгөөд үүнд 144 сая 400 мянган төгрөгийн санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгожээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ