А.Сүхбатыг ”айлган сүрдүүлсэн” албан бичиг

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан маргааш эхэлнэ. Барилдааны зүүнийг Дархан аварга Г.Өсөхбаяр магнайлна гэдгийг Үндэсний бөхийн холбоо, бөхийн салбар хорооноос албан ёсоор мэдэгдсэн. Гэвч бөхийн холбоо шийдвэр гаргаж, мэдээлэл хийгээд орхисонгүй. Дархан аварга А.Сүхбатад албан бичиг хүргүүлж, дагаж мөрдөхгүй бол арга хэмжээ авна хэмээн "айлган сүрдүүлжээ". Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзангийн гарын үсэгтэй тус албан бичигт зүүнийг дархан аварга Г.Өсөхбаяр магнайлна. Харин эрэмбийг эс дагавал Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14.1 дэх заалтыг үндэслэн хатуу хариуцлага тооцно гэжээ. Тэгэхээр А.Сүхбат наадмын үеэр зүүний магнайг булаацалдвал барилдаанаас хасагдаж, цаашлаад барилдах эрхээ хоёр жилээр ч хасуулж магадгүй нь.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ