600 гаруй тамирчин шагай харваанд оролцож байна

Монгол үндэсний наадмын дөрөв дэх төрөл болон хөгжиж буй шагайн харвааны асар уухайгаар дүүрч, шагайчид цэц мэргэнээ сорьж байна. Энэ жилийн шагайн харваанд 60-аад багийн 600 гаруй тамирчин оролцож буй. Тэдний хамгийн ахмад нь 94 настай бол залуу нь 14 настай харваач байна.
Шагай харваачдын чансаа жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Залуу харваачид хүч түрэн орж ирж байна.Хөдөөний багийн харваачид сүүлийн үед их ирдэг болсныг Монголын шагайн харваан холбооны цол, зэргийн комиссын дарга Т.Базархад хэлж байна.
Шагайн харвааны шилдэг баг, тамирчид маргааш тодорно.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ