Гурвын даваа эхэллээ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ. Алдар цуугаа дуудуулсан хүчит бөхчүүд зүлэг ногоон дэвжээнээ гарлаа.
Энэ даваанд дархан аварга Г.Өсөнхбаяр Өвөрхангай аймгийн харьяат, Их Монголын хүчтэн дэмжээний бөх аймгийн начин Б.Дамдиндоржийг амлан авлаа. Харин баруун талын тэргүүн магнай Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, Улсын аварга О.Балжинням Увс аймгийн Малчин сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх, аймгийн хурц арслан Гантулгыг амлан авч, уран мэхийг уралдуулахаар болов.
Зүүн талын дагавар магнайгаас Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх, улсын аварга С.Мөнхбат Увс аймгийн Өлгий сумын харьяат, аймгийн начин Лутсайханыг амлан авав.
Баруун талын дагавар магнайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын аварга Г.Эрхэмбаяр гарч, алдар цолоо дуудуулав. Улсын аварга Г.Эрхэмбаяр Дундговь аймгийн харьяат аймгийн заан Мөнхтөрийг амлан авч, барилдаж эхэллээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ