Том цолтой бөхчүүд доогуур уналаа

img

 

 

Энэ жилийн наадам дээгүүр цолтой бөхчүүдэд хатуу, залуу бөхчүүд иртэй байна гэж наадамчид ярьж байна.

Өчигдөр болсон хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд Монгол Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй 10 гаруй улсын цолтнууд өвдөг шороодсон. Тухайлбал, улсын гарьд М.Баяржавхлан, харцага Г.Батбаяр, Т.Амартүвшин, начин Б.Баянмөнх, Ч.Цогбаяр, Ц.Лхагвасүрэн, Д.Олзгэрэл, Б.Баянжаргал, Ц.Цогтжаргал, Б.Сугаржаргал, Б.Сумъяа нар өвдөг шорооджээ. Өнөөдөр болсон барилдааны   гурвын даваанд улсын цолтой бөхчүүдээс улсын гарьд Б.Гантогтох уналаа.

Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхлэхэд улсын алдар цолтой бөхчүүдээс улсын аварга Г.Эрхэмбаяр уналаа. Тэрээр аймгийн арслан А.Анартай оноолт таарсан бөгөөд Аварга тахимаа өгөлгүй явчихлаа.

Хүчит бөхийн барилдааны тавын даваанд  Монгол Улсын аварга С.Мөнхбат өвдөг шороодлоо. Тэрбээр аймгийн арслан А.Алтанхуягтай таарч, хаялцах барьцнаас уналаа. Ингэснээр А.Алтанхуяг улсын начин цолны болзол хангалаа. Мөн дархан аварга Г.Өсөхбаяр өвдөг шороодов. Түүнийг Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын начин Н.Батзаяа давж, начин цолоо баталлаа.

ийн шинэ цолтон олноор төрсөн наадам боллоо.

Хүй долоон худагийг “ Сэрсэн тал” сэргээж байна.

 

Хүй долоон худагт энэ жил 300 орчим үйлчилгээний гэр байгаа бөгөөд А зогсоолын орчимд 26 гэр зөвшөөрөлгүй буужээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 400 орчим байцаагч баяр наадмын өдрүүдээр хяналт, шалгалт хийж байна. Үүнээс 25 нь Хүй долоон худагт ажиллаж буй хуушуурын гэрүүдийн ариун цэвэр, эрүүл ахуйн тал дээр анхааран ажиллаж байгаа аж.

 

Хурдан соёолонгийн тоос

 

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолон морьд барианд орлоо. 

Нийт 200 гаран соёолон шандас сорьсноос  Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын зээрд түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Аман хүзүүнд Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул аймгийн Алдарт уяач Хуягбаатарын Пүрэвдоржийн зээрд, айргийн гуравт ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэнгийн хээр,  айргийн дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын уугуул Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан, айргийн тавд Ховд аймгийн Дөргөн сумын уугуул “Гарьд зам” компанийн захирал Нямдаваагийн Батбаярын хээр үрээ морь тус тус хурдаллаа.

 

 

П.Баяр

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
юуных нь том байхав дээ.найрааны л гарууд баЙХГҮЙ ЮҮ
2015-07-12
Амараа:
Уул нь доогуур л унаад байх шиг байсан яаж тоолоод байна, 2-4 даваа чинь доогуур даваа биздээ
2015-07-12
Амараа:
Уул нь доогуур л унаад байх шиг байсан яаж тоолоод байна, 2-4 даваа чинь доогуур даваа биздээ
2015-07-12
зочин:
эрхэмбаяр аварга унасаан унасан.
2015-07-12