Улсын начин Э.Даш хурдан дааганы эзэн боллоо

Монголын Залуучуудын холбоо нь Үндэсний их баяр наадмаар тав давж улсын начны болзол хангасан хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг уламжлалтай. Энэ уламжлал 1994 оноос эхэлж, Улсын аварга Д.Сумьяабазар анхны даагыг хөтөлж байсан түүхтэй.
Тэгвэл хурдан удмын дааганы энэ жилийн эзнээр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Э.Даш тодорлоо. Түүнд Монгол улсын тод манлай Д.Ононгийн адуун сүргийн хурдан удмын даага болон тэргүүний залуу алтан медалийг Монголын Залуучуудын холбооны удирдлагууд гардуулан өглөө.
Монголын Залуучуудын холбооноос гардуулдаг хурдан дааганы эзнээр залуу бөх Ц.Баянмөнх /1995/, Залуу бөх О.Одгэрэл /1996/, залуу бөх Г.Элбэг /1997, аймгийн арслан Б.Ганбат /1998/, залуу бөх Д.Сэржбүдээ /1999/, аймгийн арсланБ.Одхүү/ 2002/, аймгийн арслан Х.Мөнхбаатар / 2001/, аймгийн арслан Д.Азжаргал /2002/, аймгийн арслан Ж.Гансүх /2003/, аймгийн арслан Т.Энхтуяа /2004/, аймгийн арслан Д.Батболд /2005/, аймгийн арслан М.Өсөхбаяр / 2006/, аймгийн арслан Ж.Бат-Эрдэнэ /2007/, Шоовойхүү /2008/, аймгийн арслан Ц.Содномдорж /2009/, Б.Заяамандах /2010/, А.Батмөнх /2011/ нар тодорч байжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ