Сарлагийн баярын орлогыг саажилттай хүүхдүүдэд зориулна

"САРЛАГИЙН НААДГАЙ-2015" энэ сарын 27-нд Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгоны Хадаагийн булагт болно. Энэ үеэр лам нар сарлагийн суварга шүтээнийг равнайлах аж. Мөн сарлагийн наадгайд тасралтгүй найман жил түрүүлсэн Эрдэнэцогт сумын малчин Балжиннямбуугийн хурдан бор үхрийг сэтэрлэх юм байна.
10 дахь жилдээ зохион байгуулагдах "САРЛАГИЙН НААДГАЙ-2015"-ын үеэр
-Бөхийн барилдаан
- Ихэр тугалны баяр
- Шилмэл бух шалгаруулах ёслол
- Сарлагийн сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа
- Сарлагийн сайхан айрагны уралдаан, дэмбээний тэмцээн
- Сарлагийн уралдаан болно.
МУСТА А.Одончимэгийн санаачлан зохион байгуулж буй энэ баярын орлогыг Халуунболор төвийн саажилттай хүүхдийн сувиллын барилгын санхүүжилтэд зарцуулах аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ