Ардын хувьсгалын 94, Өмнөговь аймаг байгуулагдсаны 84 жилийн ой, говийн бүсийн хурдан морины уралдаан “Говь шанх-5” баяр наадмын үйл ажиллагаа энэ сарын 24,25, 26-ны өдрүүдэд болно.
Энэ хүрээнд 24-ний өдөр эрлийз 3 насны морь уралдах бөгөөд аймаг сум, улсын цолтой хүчит 256 бөхийн барилдаан мөн энэ өдөр эхлэх юм. Түүнчлэн мөн өдрийн орой баяр наадмын хүндэтгэлийн концерт, баярын хурал болно. Харин 25-ны өдөр говийн бүсийн хурдан морины уралдаан “Говь шанх-5” болон аймгийн баяр наадмын албан ёсны нээлтийн арга хэмжээ, 4 насны монгол морины уралдаан, бөхийн барилдааны үргэлжлэл арга хэмжээ явагдана.
Үдэш нь Ажнай талбайд баяр наадмын шоу тоглолт болох юм. Тэгвэл 26-ны өдөр 2 насны монгол морины уралдаан, бусад төгсгөл арга хэмжээ, баяр наадмын хаалтын арга хэмжээ тус тус зохион байгуулагдана.
Б.Дэжид
Уншиж байна |