Төв Азийн ойн стратегийн асуудлаар чуулж байна

Төв Азийн ойн стратеги ба хамтын ажиллагааны бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт долдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Улаанбаатар зочид буудалд болно.
Чуулга уулзалтанд Монгол, Казакстан, Тажикстан, Узбекстан, Туркменистан, Киргизстан, Хятад зэрэг улсын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож, Төв Азийн бүс нутгийн ойн менежментийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, улс, орнууд ойн менежмэнтээр дамжуулан хөдөөгийн иргэдийн амьжиргааг хэрхэн дээшлүүлж байгаа туршлагаа харилцан солилцож байгаа аж.
Мөн цөлжилттэй тэмцэж байгаа болон ойн түймрээс урьдчилан сэргийлж байгаа талаарх арга туршлага, мэдээллээ хуваалцах юм. Бүс нутгийн хамтын ажиллагааны стратегийн хүрээнд цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг мөн хэлэлцэж, дараагийн чуулганы тов, газрыг тогтох юм байна.
Уг чуулга уулзалтыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Тогтвортой ойн менежмент ба нөхөн сэргээлтийн Ази номхон далайн сүлжээ, Монголын байгаль орчны консерциум хамтран зохион байгуулж байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ