Талибаны удирдагчтай хэлэлцээр хийжээ

img

 

Афганистаны хэт даврагч “Талибан” бүлэглэлийн удирдагч Мулла Омар хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засгийн газартайгаа энхийн хэлэлцээр байгуулсан тухайгаа мэдэгджээ. Тэрбээр “Тайван амгалан харилцаа” гэж хэлжээ. Афганистаны удирдлагууд өнгөрсөн долоо хоногт талибанчуудтай Пакистанд уулзсан байна.

 

Хоёр талын уулзалт анх удаагаа зохион байгуулагдсан бөгөөд уулзалтын үеэр гал зогсоох гэрээ байгуулсан хэмээн нэрээ нууцалсан Афганистаны төлөөлөгч “AFP” агентлагт ярьжээ.  Уулзалтад Омар оролцсон эсэх нь тодорхой байгаа юм. Тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани ирэх оныг дуустал “НАТО”-ийн цэргүүдийг эх орондоо байхыг зөвшөөрсөн билээ.  Омар, “НАТО”-ийн цэргүүдийг Афганистаныг чөлөөлөх хүртэл гал зогсоохгүй гэдгээ мэдэгдэж Бид аюулгүй байдлаа хамгаалах учиртай. Тиймээс “НАТО”-ийн цэргүүд эх орноос минь гарах хүртэл галт зэвсгээсээ татгалзах улмаа гал зогсоох гэрээ байгуулж чадахгүй. Харин нэг нэгэндээ итгэл хүлээлгэж, бидний эзэмшлийг бүс нутгуудыг цэргүүд чөлөөлвөл, Засгийн газрын саналыг зөвшөөрч болно” гэж хэлжээ.

 

“Талибан” бүлэглэл өнгөрсөн тавдугаар сард Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй нэгдэхийг хүссэн ч татгалзсан хариу авсан билээ. Тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади “Талибанчууд бидний дайснууд” гэжээ Энэхүү мэдэгдлийн дараа талибанчууд уурсаж, өдөр бүр халдлага зохион байгуулж ойролцоогоор 800 гаруй хүний аминд хүрчээ.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ