Хөвсгөлд 42 мянган жуулчин аялжээ

Монголын аялал жуулчлалын салбарынхан ганц нүүрээ тахалдаг Хөвсгөл далайг зоригдсод наадмын өдрүүдээр эрс ихэссэн байна.
Тодруулбал, өнгөрөгч наадмын өдрүүдэд Хөвсгөл нуурыг ойролцоогоор 42 мянган жуулчин үзэж сонирхосон байна. Тэдний 20 орчим хувийг гадаад аялагч эзэлж байсан бол үлдсэн хувийг дотоод аялагчид эзэлсэн байна.
Дашрамд дуулгахад, өнгөрөгч баярын өдрүүдэд сошиал ертөнцөөр хөлтэй болгон Хөвсгөлийг зорьж байна гэх үг “хит” болоод байсан юм.
Мөн Хөвсгөл аймагт очиж амрагсдын тоо эрс ихэссэнээр бараа, бүтээгдэхүүний хомсдолд орсон байна. Хэт их ачаалалт нэмэгдсэнээс Хөвсгөл аймгийн шатахуун түгээгүүрүүд шатахууны хомсдолд орж, “АТМ”-үүдийн мөнгө дуусчээ.
Тиймээс Хөвсгөл рүү явж буй иргэд шатахуун болон бэлэн мөнгөө нөөцлөхийг аймгийн ЗДТГ-аас анхааруулж байгаа аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ