Төв Азийн ойн стратегийг хэлэлцэж байна

Төв Азийн ойн стратеги ба хамтын ажиллагааны бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт Улаанбаатар зочид буудалд болж байна.
Чуулга уулзалтанд Монгол, Казакстан, Тажикстан, Узбекстан, Туркменистан, Киргизстан, Хятад зэрэг улсын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож, Төв Азийн бүс нутгийн ойн менежментийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, улс, орнууд ойн менежмэнтээр дамжуулан хөдөөгийн иргэдийн амьжиргааг хэрхэн дээшлүүлж байгаа туршлагаа харилцан солилцож байна.
Бүс нутгийн хамтын ажиллагааны стратегийн хүрээнд цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, дараагийн чуулганы тов, газрыг тогтоох юм.
Уг чуулга уулзалтыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Тогтвортой ойн менежмент ба нөхөн сэргээлтийн Ази номхон далайн сүлжээ, Монголын байгаль орчны консерциум хамтран зохион байгуулж байна.
Чуулган маргааш өндөрлөнө.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ