Банкны хадгаламж буурчээ

Монголчуудын 74 хувь нь хадгаламжтай, 84 хувь нь арилжааны аль нэг банканд өөрийн нэрийн данстай гэсэн судалгаа байдаг юм байна. Гэвч хадгаламжтай иргэдийн олонх нь буюу 67,8 хувь нь 100-500 мянган төгрөгийн хадгаламж эзэмшдэг юм байна. Харин дөрөвхөн хувь нь 5-10 сая төгрөгийн , зургаан хувь нь 10 саяаас дээш төгрөгийн хадгаламж эзэмшдэг аж.
Иргэдийн 47 хувь нь сар тутам хадгаламжаа нэмдэг бол 20 хувь нь мөнгө илүү гарвал, 25 хувь нь мөнгөтэй болохоороо хадгаламжаа нэмдэг гэсэн судалгаа байдаг юм байна. Айл өрхийн 55 хувь нь хүүхдийнхээ нэр дээр, 25 хувь нь гэрийн эзэгтэйн, 16 хувь нь гэрийн эзний нэр дээр хадгаламжтай гэсэн судалгаа байна.
Энэ талаар Үндэсний статистикийн хорооны нэгдсэн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадамцэцэгээс тодрууллаа.
Тэрбээр "Статистик дүн мэдээнээс харахад банкны хадгаламж өмнөх сараас 20 хувиар буурчээ. Эндээс иргэдийн гар дээрх мөнгө багассан уу гэх асуулт гарч байгаа юм. Эдийн засгийн хүндхэн нөхцөл байдалтай үед иргэд гартаа, айл өрх бүр гэртээ мөнгөтэй байх нь эрсдэлийг бууруулдаг. Манай улсын нийт хадгаламж буюу 7,3 хувийг төгрөгийн хадгаламж эзэлдэг. Энэ нь 5,3 их наяд төгрөг юм. Үлдэж байгаа 2,5 их наяд нь валютийн хадгаламж байгаа" гэв.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ