Хөвсгөл нуурт живсэн машинуудыг гаргаж авна

img

Хөвсгөл нуурт  42 автомашин живсэн гэдгийг Чех-Оросын хамтарсан баг байршлынх нь хамт тодорхойлоод байгаа билээ. 

 

Энэ нь  1960 ноос хойш далайд живсэн тээврийн хэрэгслийн тоо юм. Эдгээрээс зургаа нь түлш ачиж явсан машин байсан аж. Тиймээс дээрх машинуудыг энэ намраас эхлэн гаргаж авахаар болжээ.  

 

Машинуудыг гаргаж авахын тулд ОХУ-ын эрх бүхий албан тушаалтнуудад манай яамны зүгээс хандсан байна. Хөвсгөл далайн бохирдол нь Байгаль нуур, цаашлаад Ангар мөрөн, Хойд мөсөн далайд хамаатай учраас үүнийг дэлхий нийтэд хамаатай асуудал хэмээн үзэж байгаа аж. 

 

Энэ талаар тус аймгийн засаг дарга Э.Эрдэнэбаатараас тодрууллаа.

 

Тэрбээр "УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл нуурыг хамгаалах зорилгоор “Хөх сувд” төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд нэгдүгээрт, Хөвсгөл нуурыг дэлхийн байгалын өвд бүртгүүлэх, хоёрдугаарт нуураа хамгаалах, гуравдугаарт Хөвсгөл нуурын чиглэлд явагдаж байгаа аялал жуулчлалыг нутгийн иргэдийн оролцоотой хөгжүүлэх, дөрөвдүгээрт нуурыг цэвэрлэх, живсэн машинуудыг гаргах гэсэн үе шаттай ажлууд хийгдэж байна. Чиргүүлтэйгээ нийлээд 80 тонн шатахуун бий. Тэгэхээр сүүлийн таван жил 160 орчим тонн шатахуун Хөвсгөл нууранд живсэн, бохирдуулах эрсдэл бий болчихоод байна гэсэн үг. Тиймээс ирэх намраас эхний машинуудыг татан гаргах болно" гэв.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ