Алуурчин Жокер суллагдахыг хүсэв

img

Жеймс Холмс гэгч 2012 оны долоодугаар сард Колорадо муж улсын Аврора хотын “Сентури 16” кино театрт “Харанхуй хөлөг баатар” киноны нээлтийн үеэр гал нээж, 12 хүнийг хөнөөж, 70 орчим хүнийг шархтуулсан билээ.  Халдлага үйлдэх үедээ тэрбээр “Бэтмэн” цувралын Жокерийн багийг зүүсэн байжээ. Өнгөрсөн сард түүнийг сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй гэдгийг мэргэжлийн эмч нар тогтоож, ял хүлээх чадвартай гэсэн юм.

 

Колорадо мужид өчигдөр Холмсын шүүх хурал болжээ. Тэрбээр шүүгчид болон амиа алдсан хүмүүсийн гэр бүлд хандан “Би сэтгэцийн өвчтэй. Өөрийгөө хянах ч хэцүү байна. Намайг сулла. Би буруугүй. Тэр үед өөрийгөө хянаж чадаагүй” гэж хэлжээ.  Өмгөөлөгчид Алуурчин Жокерийг цаазын ялаас мултлахын тулд халдлага үйлдэхдээ сэтгэцийн гүн хямралд байсан хэмээн мэдэгдсээр байна.  Холмсыг сэтгэц хэвийн бус гэж тогтоогдсон бол тэрбээр үлдсэн амьдралаа гэмт хэрэгтнүүдэд зориулсан сэтгэц мэдрэлийн төвд өнгөрөөх юм.  Харин прокурорууд түүнийг халдлага үйлдэхээр төлөвлөж, урьдаас зэр зэвсэг цуглуулан хадгалж байсан гэж буруутган цаазын ял оноохыг шаардаж байгаа. Кинотеатрын халдлагад Жеймс Холмсыг 142 төрлийн гэмт хэрэгт буруутгагдаж байгаа билээ. Шүү хуралд хохирогчдын гэр бүл 49 хүн гэрчийн мэдүүлэг өгчээ. Мөн түүний найз болон гэр бүлийнхэн нь мэдүүлэг өгсөн байна. Мэдүүлэг өгсөн хүмүүсийн ихэнх нь “Холмсыг халдлага үйлдэхээсээ өмнө сэтгэц нь хэвийн байсан” гэж мэдүүлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
энэ муу шулмаст химийн тариаг нь хийж цаазлах хэрэгтэй
2015-07-17