Үерт автсан айлууд нүүхийг хүсэхгүй байна

img

Наадмаас өмнөхөн бид хурмаст тэнгэрээсээ бороо хур хайрлахыг хүсэн хүлээж байсан. Тэгвэл тэнгэр хангай бидний хүслийг сонссон уу, байгалийн байдал тэгж таарсан уу, сүүлийн өдрүүдэд тэнгэр хангай хур бороог ахиухан хайрлав. Гэтэл энэ бүхэн олон хүнд баяр хөөр авч ирж байгаа ч заримд нь гуниг зовлон авч иржээ. Тодруулбал, өчигдөр оройноос эхлэн дуу цахилгаантай их хэмжээний бороо орсноос гэр хорооллын зарим айл усанд автжээ.  

 

 

Нийслэл хот хүрээгээ тэлэхийн зэрэгцээ хөдөө орон нутгаас шилжин ирж байгаа айл, өрхүүд захын гэр хорооллын үерийн аман дээр буух нь ихэссэн гэнэ. Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр тэдгээр айл өрхүүдэд үерийн амыг чөлөөлж нүүх шаардах бичиг хүргүүлдэг ч биеллээ олох нь ховор байлдаг талаар албаныхан учирлаж байлаа.

 

Тухайлбал, нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо буюу Дарь-Эхийнхэн хэцүүхэн байдалд оржээ. Гэр дотор нь борооны ус цэлэлзэж буй нэгэн иргэн “Өнгөрсөн шөнийн турш борооны усыг шавхаж хонолоо. Манайх бол үерийн аман дээр буусан айл биш. Зөвшөөрөлтэй газар буусан. Харин манай өөдөөс хажуу хөрш үерийн уснаас хамгаалсан даланг сэтлэн өөрийнхөө араар явуулснаар ганц өдөр орсон борооны ус ийнхүү гэрт маань орж ирлээ. Энэ даланг эргэж сэргээх шаардлагатай байна" гэдгийг Онцгой байдлын ажилтнуудад учирлаж байлаа. 

 


Албаны хүний хэлснээр Дарь-Эхийн рашааны эх болсон энэ хэсэгт нийт 64 хашааны 120 айл үерийн аман дээр буужээ. Харин дуудлага өгсөн айлын тухайд үерийн аман дээр буугаагүй ч бусад иргэдийн буруутай үйлдлээс болж, үерт автжээ хэмээн тайлбарласан.

 

Харин уг даланг экскаватор ашиглан сэтэлж өөрийн хашааны араар шуудуу татсан иргэн үерийн уснаас хамгаалахын эрхэнд өөрөө л арга ядан ийм арга хэмжээ авсан хэмээн тоомжиргүй ярьж байлаа.

 

Биднийг очиход эндэхийн нэлээд хэдэн айлын гэр дотор ус цэлэлзэж байсан бөгөөд гудамжаар ч борооны ус гол мөрөн мэт урсаж байв. Ийнхүү явган хүн байтугай машин ч явахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ. Энэ мэт үерт автсан айлууд ганцхан Дарь-Эх гэлтгүй нийслэлийн өөр дүүргүүдэд ч ийм нөхцөл байдал үүсээд байгааг албаныхан хэлж байлаа.

 


Түүнчлэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо нь өвөлдөө цэвдэгтэй зундаа усархаг борооны дараа айл өрх үерт автах үзэгдэл удаа дараа гарч холбогдох байгууллагаас иргэдэд сануулга, анхааруулга өгдөг ч үерийн аман дээр буусан айлууд газрын зөвшөөрөлтэй байдаг учраас тэр бүр нүүлгэх боломж байдаггүй талаар учирлаж байв. 

 

Үерийн аман дээр буусан айлууд жилийн жилд л ийнхүү усан дунд амьдрахад хүрдэг. Гэвч ятгаж сэнхрүүлээд ч, гуйж гувшаад ч, загнаж зандраад ч эндээс нүүхгүй гэдэг нь хачирхалтай.

 

Сүүлийн 10 жилийн хугацаанд 36 мянга орчим аюулт үзэгдэл тохиолдож, жилд 2200-аад хүн амь насаа алдсан мэдээ байна. Харин он гарсаар 3 мянга гаруй удаа аюулт үзэгдэл болж, 74 хүн амь насаа алдсан гээд байгалийн гамшгийн тоо давтамж нэмэгдэж байгаа ийм үед ард иргэд сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагын шаардлагыг биелүүлэх хэрэгтэйг албаныхан сануулж байна.

 

 

Эх сурвалж:   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Hunii unergui yasan muuhai yum bichdeg shidel ve.
2015-07-18
Зочин:
Энэ хавьд айл буух боломжгүй газар. Өөрсдөө үерийн тойрогт гэрээ барьж байгаа иргэдэд анхааруулга өгч албадан нүүлгэх хэрэгтэй. Энд сайхан парк барихад тохиромжтой шүү
2015-07-17
Зочин:
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАЗАР ҮЕРИЙН АМАН ДЭЭР ДУРААРАА БУУСАН АЙЛУУДЫН УСЫГ ШАВХАЖ УЛСААС ЗАРДАЛ ГАРГАХ НЬ БУРУУ, ЛАЙ ЛАНЧИГАА ӨӨРСДӨӨ ҮҮРЭХ ЁСТОЙ.
2015-07-17
Зочин:
Hunii unergui yasan muuhai yum bichdeg shidel ve.
Зочин:
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАЗАР ҮЕРИЙН АМАН ДЭЭР ДУРААРАА БУУСАН АЙЛУУДЫН УСЫГ ШАВХАЖ УЛСААС ЗАРДАЛ ГАРГАХ НЬ БУРУУ, ЛАЙ ЛАНЧИГАА ӨӨРСДӨӨ ҮҮРЭХ ЁСТОЙ.
2015-07-17
Зочин:
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАЗАР ҮЕРИЙН АМАН ДЭЭР ДУРААРАА БУУСАН АЙЛУУДЫН УСЫГ ШАВХАЖ УЛСААС ЗАРДАЛ ГАРГАХ НЬ БУРУУ, ЛАЙ ЛАНЧИГАА ӨӨРСДӨӨ ҮҮРЭХ ЁСТОЙ.
2015-07-17
Зочин:
Удахгүй их үер бууж шүүж ялгаад өгнө дөө
2015-07-17
Зочин:
пээ энэ ходооний малнуудыг яана дандаа лай болох юмаа
2015-07-17
Зочин:
Удахгүй их үер бууж шүүж ялгаад өгнө дөө
Зочин:
UKHERNUUD TEGEED BAAS ,SHEESENDEE KHOLILDOOD BAIJI BAIKHDAA TAARSAN ERGUUNUUD. KHENII TULUU AMIDARCH BAIGAA PIZDANUUD WE , ONTSGOIGYNKHON TED NARYG ORKHIKH KHEREGTEY
2015-07-17
Зочин:
ontsgoihong duudaj usaa zailuulaad dabarsan humuus
2015-07-17