А.Гантулга: “Буянт Ухаа-II” хорооллын үнийг тогтоогоогүй байна

img

Цагдаагийн ерөнхий газар болон Төрийн орон сууцны корпораци өчигдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр цагдаагийн байгууллагын нийгмийн асуудлыг шийдэх том хаалга нээгдлээ гэдгийг албаныха  н онцолж байсан юм. Өөрөөр хэлбэл, цагдаагийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх боломж бүрдэж байна. Энэ талаар ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулгаас зарим асуултад хариулт авлаа.

 

 -ТОСК, ЦЕГ хамтран ажиллахаар боллоо. Үүний үр дүнгийн талаар тодруулбал?


-Өнөөдрийн байдлаар миний сонссоноор 10 мянга орчим цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэдэг юм байна. Эдгээрээс маш олон нь нийгмийн асуудал тэр дундаа орон сууцтай болох хүсэлтэй байдаг юм билээ.
ТОСК-ийн хувьд зөвхөн нийслэл гэлтгүй, аймаг бүрт 1000 айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тийм учраас Цагдаагийн ерөнхий газарт квотын хуваарилалт хийж байгаа.
Цагдаагийн ерөнхий газраас манайд 10 мянган байрны квот хүссэн. Энэ дагуу эхний ээлжинд бид 100 квотын хуваарилалт хийхээр болсон. Энэ төсөл хөтөлбөр ингээд дуусахгүй. Цаашид үргэлжилнэ.



-“Буянт Ухаа 1” хорооллын нэг метр кв-ын үнэ нэг сая 280 мянга байсан. Тэгвэл хоёр дахь хорооллын үнэ тодорхой болсон уу?



-“Буянт-Ухаа 1” хорооллын нэг метр кв-ыг нэг сая 280 мянган төгрөгөөр борлуулсан. Харин “Буянт ухаа 2” хорооллын үнийг тогтоогоогүй байна. Энэ хорооллын дэд бүтцийг өргөжүүлэх, өргөтгөх ажил явагдаж байгаа учраас эцсийн байдлаар үнийг тогтоогоогүй байгаа.



-Орон нутагт хэрэгжиж байгаа хөтөлбөрийн хүрээнд байрны үнийг хэрхэн зохцуулж байгаа вэ?



-ТОСК-аас тухайн аймаг, орон нутагт хамгийн бага өртгөөр албан хаагчдыг байрны хөнгөлөлтэй зээлд хамруулах юм. Саяхан Дарханд 189 айлын орон сууцыг ашиглалтад өгсөн Тус аймагт байрны нэг ам.метрийн үнэ сая 400 мянгаас дээш өртөгтэй байсан. Харин бид орон нутагт нэг сая 280 мянгаар үнэлгээ өгсөн. Орон нутгийн үнэлгээ асуудалтай. Үүнд тээвэрлэлтийн зардал нэмэгддэг. Үүнээс үүдэн өртөг нэмэгдэх хандлага ажиглагдсан.



-Байрны урьчилгаа 30 хувь байсныг 10 хувь болгосон. Харин ТОСК-аас тавигдах шаардлагад өөрчлөлт орсон уу?



-Засгийн газраас журам батлагдана. Түүнийг дагаж энэ асуудал яригдах байх. Харин Хөгжлийн банкнаас 200 тэрбум төгрөгийн урьдчилгаа батлан даалтын сан байгуулах шийдвэр гарсан. Ингээд Засгийн газар 20 хувь, өөрсдөө 10 хувийг төлж найман хувь, орон нутагт долоон хувийн зээлд хамрагдаад явах боломжтой.



-“Буян Ухаа 2” хорооллын барилгын ажил бүрэн дууссан уу. Өмнөх хороолол болон энэ хороололд нийт хэчнээн цагдаагийн албан хаагч ороод байгаа вэ?



-“Буянт ухаа 1”-д 64 цагдаагийн албан хаагч орсон. “Буянт Ухаа-2-т 100 квотыг өгөхөөр болсон. Харин ажлын явцын тухайд барилга угсралтын ажил  30 байранд дууссан. Үүний 22 байшин бүрэн дууссан байгаа.


Эх сурвалж: www.mminfo.mn
Э.Пагма

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Oedoliin mashinii zasbarchin zaluu gene lee
2015-07-21
Зочин:
Энэ бас нэгн эргүү царайтай дагз байна. Дараагийн Гансүх
2015-07-20
Зочин:
дарга нарыг нь л оруулчихда дөө. яг гудамжинд ажилладаг хэдэн бор цагдаагаа хамруулж чаддаг юм уу
2015-07-17
барилга:
барилгын салбар эодоо ашиггүй байхад л барилга бариад бай юм энэ ямар учиртай юм бол оо одоо бараг 50000ш байшин зарагдаагүй байгаа л гэх юм хэ хэ
2015-07-17
Zochin:
Bohir unerteed naad horoolloos chini avah hun oldoh uu. Tseverleh baiguulamj niseh hurtel unertej bna lee arai heterkhii yum.
2015-07-17