Кристина нас барсан байх магадлалтай
2015-07-17

Нэрт дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристинаг христийн шашинтнуудыг оршуулдаг “Peachtree Christian Hospice” төвд авчирчээ. Кристинагийн гэр бүлийн гишүүд бүгд хар өнгийн хувцас өмссөн байжээ. “Охин амьд байгаа. Бид түүнийг явуулахыг хүсэхгүй байна” гэж Кристинагийн нагац эгч Пэт Хьюстон сэтгүүлчдэд ярьсан байна. Охины аав Бобби Браун сэтгүүлчдэд яриа өгөхөөс татгалзаж, “Миний гэр бүлийн нууцад битгий халдаад бай. Зайлцгаа” хэмээн хашгирчээ.

 

“TMZ” сайт “Кристина олон сарын турш ухаангүй байсан. Энэ сарын эхээр биеийн байдал нь эрс муудаж, энгийн тасгаас эрчимт эмчилгээний тасаг руу шилжсэн билээ. Тиймээс Кристина ухаан орохгүй байсаар байгаад амиа алдсан. Учир нь “Peachtree Christian Hospice”-ийн ойролцоо ямар ч эмнэлгийн машин, эмч харагдаагүй. Тэд охиныг оршуулах гэж энэ төвд ирсэн. Кристина 22 настайдаа амиа алдаж, ээжийнхээ ардаас явлаа. Өчигдөр охины сүйт залуу Ник Гордан огт харагдаагүй” гэж мэдээлжээ.

 

Зул сарын дараа Кристина Атланта хотноо байрлах гэрийнхээ угаалгын өрөөнөөс ухаангүй байдалтай олдсон юм. Шинжилгээгээр түүний тархинд цус харваснаас гадна гар болон хөл дээр гадны нөлөөтэй үүссэн шарх, сорви их байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Xn, estoi hereg alga har tamhi gj
2015-07-17
zochin:
huurhii ohin... eejiig ih l sanasan bhdaa haramsaltai yumaa
2015-07-17