Крис Брауны гэрт хулгай оржээ

Дуучин Крис Брауны Лос Анжелес хотод байрлах гэрт нь хулгай орж, 100 орчим мянган ам.долларын үнэтэй хувцас, пүүз, нүдний шил, гоёл чимэглэлийн зүйлс хулгайд алдагдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Гэрт хулгай орох үед Крис “Argyle” гэх клубт шоудаж байжээ. Тэрбээр гэртээ ирсэнийхээ дараа цагдаад дуудлага өгчээ. Хашааны хаалга болон хувцсны өрөөний хаалганы түлхүүрийг эвдсэн байжээ. Цагдаа нар Крисийн гэрт орсон байх магадлалтай хэд хэдэн этгээдийг баривчилсан байна. “Тэдэн дунд дуучны нагац эгч байгаа” хэмээн нэрээ нууцалсан гэрч “TMZ” сайтад ярьжээ. Хулгай орохоос ганцхан өдрийн өмнө Крис Лос Анжелес дахь гэрт хадгалж байгаа пүүз, үнэт эдлэл, машинынхаа зургийг инстаграмдаа байршуулж “Би бол баян нэгэн” гэж бичжээ. Дуучныг олон нийтийн хэрэгслээр баян тансагаа гайхуулж, хулгайчдын анхаарлыг татсан хэмээн цагдаа нар буруутгасан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ