М.Энхболд нутгийнхаа шилдэг залууст хүндэтгэл үзүүлэв

МАН-ын дарга, "Эх нутгийн иргэд ТББ"-ын тэргүүн М.Энхболд, "Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо"-ны тэргүүн Г.Сурмаа нар өнөөдөр авьяас, чадвараа дэлхийд гайхуулж буй залууст хүндэтгэл үзүүллээ.
Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII дугаар их наадмын хийн гар бууны төрөлд алт, мөнгөн медаль хүртсэн ОУХМ Э.Бадамгарав, Э.Даваахүү болон Чайковскийн нэрэмжит уралдааны Гран При шагналт, МУГЖ Г.Ариунбаатар нарыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Тэд бүгд Төв аймгийн харьяат юм байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ