Голууд үерлэжээ

img

Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хангайн нурууны араас усжих Чулуут, Хойттамир, Урдтамир болон Орхон голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-65 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг давжээ.

 

Мөн Хойттамир гол, Орхоны голын эхээр буюу Бат-Өлзий, Хархорин сум орчмоор үерийн түвшинг 5-25 см даваад байна. Түүнчлэн Хангайн өврийн Завхан, Заг, Байдраг, Онги голын усны түвшин өмнөх өдрөөс 10-30 см нэмэгдсэнээр Байдраг, Онги голын эхээр үерийн түвшинг 10-20 см давсан учир ард иргэдийг анхаарал болгоомжтой байхыг Ус цаг уурын хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна.

 

Ховд голын дагууд үерийн болон үерийн аюултай түвшинг 10-15 см давсан хэвээр байгаа учир энэ хавьд суурьшиж, нутагшиж буй малчид, наадамчин олон, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг болгоомжтой байхыг анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ