”Дархадын хурд” эхэллээ

Хөвсгөл аймаг хотгойд, халх, урианхай, дархад, цаатан, буриад зэрэг олон ястны өлгий билээ.
Өвөрмөц ёс заншилтай дархад зон олны ёс заншил, өв соёлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2007 онд Дархадын хурд наадмыг зохион байгуулах тогтоол гарснаас хойш энэ жил 5 дахь удаагаа тэмдэглэж байна.
Наадам өнөөдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо толгойд болно. Гурван өдөр үргэлжлэх тус наадмын үеэр Дэлгэрхаан уулын тахилга, дархад цагаан адууны удам угшлын тухай дархад судлал эрдэм шинжилгээний бага хурал, 6 насны хурдан морьдын уралдаан, 100 хүний бүрэлдэхүүнтэй Шишгэд бүсийн дархад уран сайханчдын урлагийн тоглолт, гар бөмбөгийн тэмцээн, хүхдийн барилдаан, дархад хувцасны үндэсний хувцасны үзүүлбэр зэрэг олон арга хэмжээ болох ажээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ