Хэт даврагчид Камероныг сүрдүүлэв

img

 

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй хэт даврагчдыг бууж өгөхийг шаардаж, ирэх долоо хоногоос Иракт дахин цохилт өгөх болсноо мэдэгджээ. Тэрбээр “Британийн иргэдийг хохироож, олон сая хүнийг айдаст автуулж буй ямар ч зэвсэгт бүлэглэлтэй тэмцэхэд бэлэн. Цус урсгахгүйгээр бууж өгөх хэрэгтэй. Дахин гэмгүй иргэд та нарыг гарт хохирох учиргүй” гэж хэлжээ.

 

Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл олон сүлжээний тусламжтай хариу мэдэгдэл хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид “Камерон биднийг заналхийлж, айлгаж чадахгүй. Бид ариун исламын улс байгуулах хүртлээ зогсохгүй гэдгээ мэдэгдье. Гадны шашин шүтэж, аллах бурхнаас урвасан бүхэн үхэх болно. Биднийг доромжилж гутаасан бүхэн хариугаа амсах учиртай. Чиний амь нас бидний гарт байгааг мартах учиргүй” гэж сүрдүүлжээ.

 

Тэд өнгөрсөн онд Британийн иргэн сэтгүүлч Дэвид Хэйнс, тусламжийн ажилтан Алан Хеннинг нарыг цаазалжээ. Өнөөдрийг хүртэл зураглаач Жон Канли хэт даврагчдын барьцаанд байгаа юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ