Мөнгөн аяганы стандартыг шинэчилжээ

Мөнгөн аяганы стандарт MNS6505:2015 энэ оны 06-р сарын 03-ны өдрөөс мөрдөгдөж эхэлжээ.
Мөнгө гэдэг химийн элемент нь гадны бактер нянг утгах үйлчилгээтэй аж. Иймээс Монголчууд эрт дээр үеэс сайтар мэдэж байсан учир аягаа мөнгөлөн эрүүл мэнддээ санаа тавьдаг байжээ. Харин өнөө үед мөнгөн аягыг зөв хэрэглэж чадахгүй мөн үйлдвэрлэгдэн гарч байгаа аяга нь хэрэглээний шаардлага хангахгүй хэмжээнд хүрсэн байна.
Иймээс сорьцын хяналтын газраас үнэт эдлэл үйлдвэрлэгчдийн холбоод, хувиараа мөнгөн аяга үйлдвэрлэгчидтэй хамтран мөнгөн аяганы стандартыг боловсруулжээ.
Энэхүү MNS6505:2015 стандарт нь тухайн хэмжээ бүхий аяганы хийж болох хамгийн доод хязгаарыг заасан бөгөөд түүнээс дээш ямар ч орцтойгоор хийж болох юм байна. Тиймээс хэрэглэгчид мөнгөн аяга худалдан авах гэж байгаа бол тус стандарттай танилцан сонголтоо зөв хийхийг анхааруулж буй аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ