Язгуур шүтлэг ба байгаль, экологийн асуудлаар хуралдана

img

07.30 цагт Төв Гандантэгчэнлин хийдийн Жанрайсигийн өмнөх талбайд болох "Эрдэм, соёлын үйл ажиллагаа" болно. Одсэр ринбүчи ТВ9 телевизээр шууд дамжуулан их хөлгөний нэг өдрийн сожон сахилыг хайрлана.

 

 

09.00 цагт ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын хурлын танхим, III давхар, 303 тоот “Язгуур шүтлэг ба байгаль, соёлын экологийн асуудал” сэдэвт хурал болно. Азийн зан үйлийн нийгэмлэгийн 16-р их хурал энэ жил “Язгуур шүтлэг ба ба байгаль, соёлын экологийн асуудал” сэдвийн хүрээнд энэ сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Уг олон улсын хурлын нээлт өнөөдөр болох бөгөөд хурлын үйл ажиллагаа “Байгаль орчин ба зан үйл”, “Зан үйлийн аман зохиол ба соёлын экологи” зэрэг салбар хуралдаануудаар цааш хоёр өдөр үргэлжлэх юм.

 

11.00 цагт Зууны мэдээ сонины "Үндэсний мэдээллийн төв"-д Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн Даншиг наадмыг зохион байгуулах үндэсний хорооноос мэдээлэл хийнэ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ